ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын газрын дарга Ц.Атаржаргал, Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал өнгөрсөн 24 цагт 1202 МВт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 8 хувийн өсөлттэй байна. Оргил ачааллын үед ОХУ-аас 155 МВт эрчим хүч авч оргил ачааллыг хаажээ. Импортын хэрэглээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувийн бууралттай байна.
Эндээс үзэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ буурч байна. Энергийн хувьд 21.2 сая КВт цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хувийн өсөлтийг үзүүлжээ.
12-р сарын 15-ны өдөр эрчим хүчний системийн хэрэглээ 1303 МВт болж оргил ачаалалдаа хүрсэн. Харин өчигдрийн оргил ачаалал мөн өдрийнхөөс 107 МВт-аар багассан байна.