Иргэд хүнсээ цуглуулахдаа хүн хоорондын зай барихгүй байна

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний супермаркет, худалдааны төв, захуудад хийгдэж буй тандалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих, зай барих шаардлага тавьж, тэмдэг тэмдэглэгээ байршуулсан хэдий ч урсгалыг зөв зохион байгуулаагүй, иргэд үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ хийгдэхгүй байна.

Тухайлбал, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах И-Март худалдааний төвд иргэдийн халууныг хэмжиж нэвтрүүлэхдээ дотор үүдэндээ бөөгнөрөл үүсгэсэн, хаалттай тасгуудад иргэд орсон, пицца, хоолоор үйлчлэх хэсгүүдэд иргэд бөөгнөрсөн зэрэг зөрчил илэрч байна.

height=349

Мөн Алтжин Бөмбөгөр худалдааны төвд орох гарах урсгалыг зохион байгуулсан ч иргэдэд шаардлага тавиагүйгээс нэг хаалгаар орох гарах хөдөлгөөн хийгдэж байгаа, зөвхөн халууныг хэмжиж QR код уншуулахгүй байх, иргэдийн бүртгэлийг хөтлөөгүй зөрчил илэрлээ. Иргэд хүнсний худалдааны лангуугаар үйлчлүүлэхдээ бүх лангууг хэсэх, хүнсний бүтээгдэхүүнийг барьж үзэх зэргээр эрсдэл үүсгэж байна.

Иймд аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн халууныг хэмжиж бүртгэл хөтлөх, QR код уншуулах, худалдааны төв, тасаг, лангуугаар үйлчлүүлэх явцад бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах шаардлагатай.

Цаашид иргэд хүнсээ цуглуулахдаа Нэг гэрээс Нэг хүн” гэсэн зарчмыг баримтлан, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зайг барих, бие биедээ шаардлага тавих, төлбөрийг бэлэн мөнгөөр биш карт, цахимаар төлж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх нэн шаардлагатай байна.

МХЕ


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх