Өнөөдөр хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирнэ

  • 0
  • 66
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Өнөөдөр хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирнэ

 

Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний нөөцийн талаар мэдээлэл өгөв. Тэрээр Улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан өндөг нэг хоногийн нөөцтэй байна.
Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа. Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр /2020.12.22/ гэхэд хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх