“Тархи базах” урлаг

  • 0
  • 77
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Нийгмийн зонхилох хэсэг болох нийтийн тархийг удирдахын тулд янз бүрийн арга хэрэгсэл ашигладаг. Эрт үед хүчирхэг хүн, хүчтэй гэр бүл, бөө мөргөл, шашны номлол, дараа нь эдийн засгийн гэх мэт арга хэрэгслээр нийтийг удирдаж байв. Энэ үед хүчтэний өмнө хүчгүй нь буруутай, ялагчийг шүүхгүй гэсэн зарчим үйлчилнэ. Хүчтэй гэр бүл овгийн голлох бүх шийдвэрийг гаргаж, эд зүйлсийг эзэмшинэ. Шашин нийтийн тархийг базна.

Харин өнөөгийн монголчуудын хувьд хангамж болоод тэтгэмж гэдэг үг нийтийн “тархийг базах” гол зэвсэг болсон байна. Яг үнэндээ саяхнаас болсон ч юм биш, социалист нийгмээс авч үлдсэн бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг зүйл бүгдийн зүрх, тархинд бат суусан хэрэг. Үнэгүй боловсрол олгоно, албадлагаар ажил хийлгэнэ. Адуу мал шиг тууж аваачаад залхуу нөхдийг хөдөлмөр эрхлүүлнэ. Хөдөлмөр хүмүүжлийн “лагерьт” залхуучуудын биеийн чилээг гаргана. Өмнөх нийгмийн үед бүх нийтийн суботник хийж биеийн чилээгээ гаргадаг байсан даа...

Уг нь бидний амьдарч байгаа өнөөгийн нийгэм бол хангамж гэхээсээ ажил хөдөлмөрийг тэргүүнд тавьдаг нийгэм. Нэгэн цагт Оросын дипломатчийн нууц тэмдэглэлд бидний тухай “Тэднийг дэлхийн талыг эзэлж явсан гэхэд итгэх аргагүй. Арчаагүй залхуу, бусдын гар харсан ард түмэн болжээ” хэмээн бичсэн байдаг. Тэр үеэс хойш 100 жил өнгөрсөн гэж итгэхэд бэрх. “Эрх чөлөөтэй” нэрээр залхуучууд, архичдын армийг бэлтгэж байна. Хариуцлагагүйн зуд нийгэмд үүрлэсэн байна.

Ажил өгөхөөр шууд хаяад явна. Ажил хийж чадах, эсэхээ ч мэдэхгүй байж мөнгө хөрөнгө, баяжих тухай л бодно. Зүгээр сууж байгаад хангуулах, тэтгүүлэх гэнэ. Ардчиллаар гул барьж хагас дутуу эрх чөлөөний орон нэртэй газар явж, дутуу дулимаг мэдээлэл цуглуулж ирээд дутуу хагас англи үгтэй хольж цэцэрхэнэ. Ардчилал гэж аль ч улс оронд байхгүй. Харин аль ч улс оронд улсын нийтийн эрх ашиг нэн тэргүүнд байна. Ядуу буурай, мунхаг улстөрчидтэй оронд эхлээд ардчилал, дараа нь улс орны эрх ашиг яригдана. Тэнд авилгал, хээл хахууль, ядуурал, нийгмийн хагарал, харанхуй масс гэх мэт нийгмийн сөрөг бүхэн үржиж цэцэглэнэ. Тийм төрийг удирдаж байгаа хагас ардчилагч нөхдийг дараах байдлаар ангилна.

1.Бэлэгний ардчилсан этгээд

2. Гаднаас суулгасан төрийн хутгуур

3. Юугаа ч ойлгоогүй тэнэг мал гэж 3 ангилна

БЭЛЭГНИЙ АРДЧИЛСАН ЭТГЭЭД

Бэлэгний ардчилсан этгээд нь гоё үг хэлнэ, дүнкүү ард түмнийг мөнгөөр худалдаж авна. Тэд бол ардчилсан сонголтыг бүрэн, дээд хэмжээнд ашигласан этгээдүүд. Үнэн нүүр, цаад мөн чанар нь эрүүгийн элемент байна. Ийм этгээдүүд 76 тойргийн дийлэнхэд нь байна. Өдөр бүр дараачийн сонгуульдаа зориулж “том үмхүүлэх боов” бэлдэж, баг ажиллуулна. Боовны урт, богино, хэр бүдүүн байх хэмжээг төлбөртэй сэтгүүлч, ухаантай залуус, боловсролтой хүмүүсээр хийлгэнэ.  Мөнгөтэй байх, олигархи байх зарчим, утга нэг болно. Эрх мэдлийг мөнгө, шударга ёсыг мөнгө, сонгуулийг мөнгө, ардчиллыг мөнгө шийдэж, хар массыг базах арга ч бас мөнгө байна.

Тэдний мөнгө ихсэх тусам дур тавилт удааширч, угжирч удаан сонгогдоно. Хар масс хэзээ ч тэднийг хангалттай дур тавиулж чадахгүй. Гар хөл, үр хойч, залгамж халааг нь ч гэсэн хөхсөөр байх болно.

ГАДНААС СУУЛГАСАН ТӨРИЙН ХУТГУУР

Тодорхой санхүүжилтыг ардчиллын нэрээр, сан хэлбэрээр огт ажил хийхгүйгээр авч, хангалуун амьдрахаар шийдсэн нөхөд. Тусгай сургалт, дамжааг гадаадад голдуу дүүргэнэ. Ядуу ядарсан ард түмний толгойг угаах технологид суралцаж, гүйцэтгэх ажиллагааны мэдлэг чадварыг ч тодорхой хэмжээгээр суралцсан байна. Үүнийг анхнаасаа тэнэг мулгуу этгээдүүд хийж чадахгүй, мэдээж сонгогдсон “гар” байна.

Тэрээр нийгмийн дэвшилд онц шаардлагагүй хэрнээ тухайн улс орны массыг хөдөлгөж, сонирхлыг нь төрүүлэхүйц тийм сэдвийг сонгож авна. Тэр өөрөө бараа бүтээгдэхүүн байх тул өөрийнхөө үнэлэмжийг өсгөх тийм л сэдвийг сонгоно. Улс төрийн зах зээлд түргэн борлогдож, зөөлөн суудалд сууснаар /парламентыг гишүүн, эсвэл гүйцэтгэх албан тушаалд очсоноор/ борлогдсонд тооцогдоно.

Үнэ цэнээ алдахгүйн тулд харанхуй массын тархийг базах мөнхийн сэдвүүд түүнд байна. Эзэддээ нууц байдалд үйлчлэнэ, хуульд санаа бодлоо тусгаж, эвийг хагаралдуулж, эрх чөлөөг мөнхөд тунхаглаж, төрийг нэгдсэн бодлогогүй болгоход үйлчилнэ. Ядуу, залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй ард түмэн эднээс хэзээ ч салж чадахгүй. Төрд орохоор яарч, хүсч байгаа дараачийн арми тэднээс суралцаж эхэлнэ. Бүлэглэл, фракц, хөдөлгөөн үүсгэнэ. Мэдээж хэзээ ч “батганы толгойг” гүйцэж чадахгүй. 

ЮУГАА Ч ОЙЛГООГҮЙ ТЭНЭГ МАЛ

Энэ нөхөр “нам” гэдэг ганц үгэнд үнэнч байх бөгөөд дарга нь гэж ямар ч мунхаг мулгуу амьтан ирсэн түүнд бөгсөө ч хамаагүй өгөөд хүслийг нь хангахад бэлэн этгээд. Харанхуй масс нэг савлахаараа Чингис өвөг өөрөө ирээд өрсөлдсөн ч нулимж хаяад, Алтан улсын боолыг ч савлаад парламентад суулгаж мэднэ. Тэр үед “мал”-ууд од болж, түмнээс сонгогдсон гэдгээрээ ухааны туйл, оройн дээд болсон мэтээр авирлана. Энэ тэнэглэл нь 4 жилээр хэмжигдэж, хар масс нь “хар нүх” рүүгээ хийгээд лааз өшиглүүлнэ. Тиймээс тэд байгаа цаг хугацаандаа л байдаг чадлаараа тойргоо тойглоно. Гутал, өмд, түмпэн, шанага гээд тараахгүй юм байхгүй. Нөгөө хар масс нь ингэх ёстой юм шиг “мал”-аа дагаж гүйлдэнэ. “Мал”-ыг бурхан мэт тахиж, хоттой хонинд тавьсан хуцныхаа ажлыг хүртэл түүний гавьяа болгон шүтнэ. Өнөө “мал” нь гаднаас суулгасан хутгуур, бэлэгний ардчилсан этгээдийн заавар, шийдвэрээр ажиллана. Уураг тархи нь төмсөгнөөсөө томгүй нөхөр улсыг удирдахад юу ч саад болохгүй.

Гэтэл улс орны хөгжил эдийн засгийн хөгжлөөр тодорхойлогдоно. Эдийн засгийн хөгжил нь нийгмийн хөгжлөө тэтгэнэ. Эдийн засгийн гол нөөцөд капитал, газар, хөдөлмөр, ур чадвар /мэргэжил, туршлага, эрдэм ухаан, технологи/ орно. Хөдөлмөрийг шүтэж байж эдийн засгийн хөгжил явагдана. Эдийн засаг нь хөгжсөн улс орон хүчирхэг болно. Монголчуудад ч гэсэн ийм боломж бий. Капитал маш их, газар маш их. Харин өөрсдөө хөдөлмөрлөх, хөлсөө дуслуулах дээр жоохон ухаан санаагаа уралдуулчих юм бол болчих гээд байдаг.

Гэвч гаднаас суулгасан хутгуурууд, хувийн ашиг сонирхолдоо идэгдсэн “хөхүүлэгч”-ид, тэдгээрийг ямагт дэмжиж, өөгшүүлж байдаг “мал”-нуудаас болж хөдөлмөрийн бүтээмж, ур чадвар дээшлэхгүй.

Хөхүүлэгч этгээдүүд хувийн хөрөнгөө бол дээд түвшинд хүртэл хөгжүүлсэн байдаг. Хүсвэл тэд улс орныг ч алга эргүүлэх төдийд хөгжүүлэх боломж байна. Гэтэл хутгууруудын үүрэг өндөрсөөд ирэхээр эрх мэдэл хуваагдаад, хэн хэнийхээ халаасанд гүйж орчихоод хөдөлгөөн хийж үл чадна. Энэ дунд “эргүү мал”-уудыг бол дурьдаад ч хэрэггүй. Тэд  бол нөгөө хоёрынхоо хувьд хүний тоонд ордоггүй юм. Хэрэгцээтэй үед “хошногоны цаас” болоод урсаад алга болно.

Эдний бий болгосон нийгэмд ч гэсэн хууль, шүүх, хувийн өмч бас байна. Тэдгээр нь зөвхөн нэг нь нэгийгээ барьцаалах хэрэгсэл болно. Нэг үгээр хоорондын эрх мэдлийн өрсөлдөөний зэвсэг юм. Эрх мэдэл, мөнгө хоёрыг нийлүүлээд “хууль” гэж нэрлэнэ. Хууль бол харанхуй массад жинхэнэ “шударга” үйлчилнэ. Өнөө хэцүү нэртэй гуравт бол “эхийн хайр” шүү дээ. Өмчийг нь хамгаална, ямагт тэднийхээ талд зогсох шүүх нь ажиллана. Гэвч ийм нийгэм бүтээчихсэн “харанхуйн хаад” энэ үгийг ч гэсэн сонсохгүй л дээ. Улс орныг өөрийн ард түмэн бодохгүй бол харь улсаас хил давуулж бодох, энэрэх нэг ч хорхой байхгүй.

Дэлгэрмөрөн эхнэрээ зодсоныг, Нара мээмээ гаргасан зургийг хараад гар хангалга хийж суугаа, Моагийн хэлсэнчлэн “цагаан цаас”-аараа дуудуулж байхдаа таарсан энэ хүмүүст Сталины хэлэх дуртай титэм үгээр “ХАР МАЛНУУДАА ухаан суугаач” гэж төгсгөл хийхээс...

Сармагчны өдрийн тэмдэглэл

Эх сурвалж: inews.mn

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх