Нэрт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд гуайн тухай дурсамж

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Арван тавхан насандаа Би Монгол хүн шүлгээ тэрлэж Монгол түмэндээ алдаршиж байсан энэ их хүнийг бид мартах учиргүй...
1968-70 онд МРТУХ-ны (Монголын радио телевизийн улсын хороо) зуслан Хүрхрээд байхад манайх айл байж бага хүү нь болох Ч.Энхээ бид нар тоглож өссөн билээ.Ч.Энхээ бид хоёр бүүр сүүлд Багшийн дээдэд нэг ангид тохой залган сурч байсан тохиолч буй.Ч.Энхээ.Явуухулан гуайн Энхээ нарын
зохиол Аль нь вэ ? дараа нь Санаж яваарайнэртэй болсон киноны гол дүр болох Мөнхөө,Мөнх-одод мөхөс би тоглож гурван зохиолчын хүүхдүүд кино бүтээв гэж баярлаж бас бахархаж явсан үе ч бий шүү.
...1979-оны 5-р сард Москвад байсан над руу Аав маань цахилгаан илгээж Ч.Чимэд.С.Дашдооров хоёр Советскийзочид буудалд буусан очиж уулз гэхээр нь метродоод буулаа.205-р өрөөнд хоёр аварга байнаа.Ишш муу аав.ижий хоёр минь хэдэн хатсан борц бас ч гэж хэдэн рубль явуулжээ.Хоёр ах тэвэрч үнэрлээд дээр нь арав арван рубль өгөөд ядарсан муу оюутан намайг утсаар өрөө рүүгээ хоол захиалан гэдэс цатгаж халаас түнтийлгээд л.Доржи Эрдэниев гэсэн байх Буриадын том зохиолч хаалга тогшин орж ирэн дуу хуур өрнөв.А-амсаж сураагүй би ая дууны дугараа дээр Ч.Чимэд ахын шүлгээс хэлж Дооров ахын Мартагдашгүй намар кинононы дуугаас хоолой цахиртуулан дуулах ч билүү хэ хэ.Одоо бол түүх юм даа.

Н.Зориг 2019-11-14

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх