“ЦЭНХЭР ТАСАЛБАР”-ЫН НООГДОЛ АШИГ 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУРИМТЛАГДСАН ХЭВЭЭР БАЙНА

  • 0
  • 176
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өнөрсөн жил манай өрөг.мн сайтын сурвалжлах баг цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллийг хүргэж байсан билээ. Тухайн үед цэнхэр ягаан тасалбарын ноогдол ашиг 1.4 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа талаарҮнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа мэдээлж байсан юм.

Энэ талаар уншигчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэн сурвалжлахад ноогдол ашиг болох 1.4 тэрбум төгрөг хадгалагдсан хэвээр байгаа юм.

1995оны өмч хувьчлалаар иргэдэд “цэнхэр, ягаан тасалбар” тараасан. Иргэд “цэнхэр, ягаан тасалбар”-тай эсэх, түүнээс ноогдол ашиг хүртэх боломжтой эсэхээ тэр болгон мэддэггүй учир энэ  тухай  мэдээллийг  албаны  хүнээс  дахин  тодрууллаа.

Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв,СЭУХАА-ны дарга Х.Баттулга,

“Цэнхэр тасалбар”-ын ноогдол ашиг 1,4 тэрбум төгрөг хуримтлагдсан ч иргэд мэдэхгүй байна

"1991-1995онд их хувьчлал явагдсан. 7000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбартараасан.  Энэ тухай мэдээлэл манай Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бий.  Бага хувьчлалын  буюу 3000 төгрөгийн  үнэтэй ягаан тасалбар байдаг. Энэ нь биржээс гадуур явагдсан учир манайд мэдээлэл байдаггүй. Ягаан тасалбараар голдуу мал аваад биржээс гадуур явагдсан байдаг. 2019 онд бид судалгаа гаргаж танилцуулахад, 30-аад мянган иргэний 2,4 тэрбум төгрөг хуримтлагдаад байсан. Өнөөдрийн байдлаар, “цэнхэр тасалбар”-ын ноогдол ашгийн нийт дүн 1.4 тэрбум төгрөг болчихсон байна. Өөрөөр хэлбэл, нэг үеэ бодвол иргэд хувьцаатай гэдгээ мэдэж, ноогдол ашгаа авсаар байна. Бид ч орон нутагт ажиллаж, хувьцааны ноогдол ашиг хуваарилах ажлыг улам эрчимжүүлэхээр зорьж байна. Иргэд юун түрүүнд хувьцаатай эсэхээ шалгуулахыг зөвлөмөөр байна.

ХУВЬЦААТАЙ ЭСЭХЭЭ МЭДЭХИЙН ТУЛД ИРГЭН ТА ДУРЫН ТҮЦ-ЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ

Иргэд хувьцаатай эсэхээ мэдэхийг хүсвэл Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж шалгуулна. Эсвэл, тус төвийн албан ёсны вэб сайт https://www.schcd.mn/ хаягаар орж регистрийн дугаараа оруулна. Ингэснээр данстай эсэх, хичнээн хувьцаа эзэмшдэг тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, эндээс та “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцаа болон өмч хувьчлалын үед явагдсан “цэнхэр тасалбар”-ын ноогдол ашиг авах эсэхээ ч мэдэх боломжтой.

Мөнковидын үеэс хамааран иргэд заавал үнэт цаасны компани дээр очиж мөнгө хүсэх өргөдөл бөглөх ёстой.

Иргэддээ хандаж хэлэхэд, та бүхэн өөрийн данс нээлгэсэн үнэт цаасны компани буюу хуучны брокерийн компани дээрээ очоод тухайн авах хүсэлтэй байгаа мөнгөн дүнгээ бичээд гарын үсгээ зурах юм бол түүнийг нь манайх руу цахимаар илгээж байгаа юм. Ингээд нэг хоногийн дотор иргэний аль ч арилжааны дурын банкны дансруу мөнгө нь орох боломжтой.

Хувьцаанаас олсон мөнгөн дүнгээ мэдэхийн тулд дурын аймаг, нийслэлийн төрийн үйлчилгээний цэгт хуруугаа уншуулаад л үнэгүй харах боломжтой. Хувьцаа гэдэг цонхыг дарахаар тухайн иргэнтэй холбоотой бүх зах зээлийн холбоо мэдээлэл гараад ирнэ.

ДАНС ЭЗЭМШИГЧ НАС БАРСАН БОЛ ҮР ХҮҮХДЭД НЬ ӨВЛҮҮЛНЭ

Хэрэв таны үнэт цаасны данс нээлгэсэн брокер дилерийн компани татан буугдсан бол санаа зовох хэрэггүй. Учир нь, та идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аль нэг брокер дилерийн компаниар дамжуулан хувьцаа, хувьцааны ашгаа хүртэх боломжтой.

Хэрэв хувьцаа /цэнхэр тасалбар/ эзэмшигч иргэн нас барсан бол үр хүүхдэд нь өвлүүлэх боломжтой. Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах боломжтой юм байна. Та тухайн нас барсан иргэний үр хүүхэд, ач зээ зэрэг ойр дотны хүн байсан гэдгээ нотариатаар батлуулах юм.

Иргэн та “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн1072 хувьцааг ч үүнтэй нэгэн адил өвлөн авах боломжтой юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх