Орон нутагт осолдсон иргэнд нисдэг тэргээр тусламж үзүүлэв

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд орон нутагт өчигдөр осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Тус төвийн мэдээлснээр цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлснээр тухайн хүний амь насыг аварч чадсан байна. Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байгааг тус эмнэлгээс мэдээлэв.

Нисдэг тэргийг 2017 оноос ашиглаж эхэлснээр 100 гаруй км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг 20 минутад эмнэлэгт авчрах, амийг нь аврах боломжтой болжээ. Гэхдээ нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тохиолдол жилд маш бага бүртгэгддэг байна. Өөрөөр хэлбэл, онцгой нөхцөлд буюу яаралтай үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд нисдэг тэрэг ашигладаг ажээ.

ГССҮТ-д өнөөдрийн байдлаар 265 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр яаралтай мэс засалд 13 хүн орсон бол эрчимт эмчилгээнд 10 хүн эмчлүүлж байна

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх