БНХАУ-ын кимчинээс хоолны хордлого үүсгэгч нян илэрчээ

  • 0
  • 131
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Өмнөд Солонгосын албаныхан энэ оны 3 дугаар сарын 12-ноос 5 дугаар сарын 7-ны хооронд эрчимжүүлсэн шалгалт зохион байгуулж, импортын кимчи ба кимчиний төрлийн бүтээгдэхүүнүүдэд үзлэг хийн, шаардлага хангаагүй хэд хэдэн бүтээгдэхүүнийг илрүүлжээ. 

 Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Хятадын холбогдох компаниуд болон Солонгосын импортлогчдод эдгээр бүтээгдэхүүнийг Хятад руу буцаан, устгалд оруулахыг тушаасан байна.

Мөн тус компаниуд дахин бүтээгдэхүүн импортлох үед нэмэлт дөрвөн удаагийн хяналт шалгалт хийхээр шийдвэрлэж, БНХАУ-ын Засгийн газраас тус улсын кимчи үйлдвэрлэлийн эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахыг хүссэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх