Эрүүл мэндийн яас болон ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 533 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын нийт тоо 49175 боллоо. Шинээр бүртгэгдсэн 533 тохиолдлын 527 нь /нийт 48476/ дотоодын халдвар, 6 нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан /нийт 143/ тохиолдол бүртгэгджээ.
533 халдварын 490 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 43297 болсон бол орон нутагт 37 тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 5179 болжээ.
1065 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 41844 боллоо. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай долоон хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 214 боллоо.