ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өчигдөр нийслэлийн хэмжээнд 4794 иргэнийг "Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 42 цэгт, явуулын найман автобусаар 92 багийн 655 эмч, ажилтан ажиллаж, 10358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн хэмжээнд "Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг, суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг төв эмнэлгүүдэд хүргүүлсэн бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллах юм. Тодруулбал,
- Улсын нэгдүгээр төв эмнэлэгт - Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд,
- Улсын хоёрдугаар төв эмнэлэгт - Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд,
- Улсын гуравдугаар төв эмнэлэгт - Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, дархлаажуулах юм.
- Эх сурвалж : НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ