Д.Оюунгэрэл: “Сайн ломбард”-ны ажилтнууд биед халдаж, хүүхэд минь зулбасан

  • 0
  • 155
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 


Ковид-19” вирусийн дэгдэлтээс болж дэлхийн олон улс эдийн засгийн хямралд өртөөд байна. Монгол Улсын хувьд аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус албан байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдол үүсэх болсон. 

Санхүүгийн хямралд өртсөн зарим иргэд ломбардад үнэ хүрэх машин, гар утас, нөүтбүүк, алт, мөнгөн эдлэлүүдийг барьцаанд тавьж хоногийн хоолоо залгуулж байгаа хүн цөөнгүй. Сүүлийн хэдэн сар ломбардаас зээл авсан хүмүүс буцааж төлөх чадамжгүй болсон тул зээлийн хугацаагаа сунгадаг. Зарим нэг нь барьцаанд тавьсан эд зүйлээ авч чадахгүй алдаж байна. 

Тухайлбал, Сайн ломбард”-аас зээл авсан иргэн барьцаанд тавьсан эд хөрөнгөө алдах эрсдэл үүсээд зогсохгүй халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Тайгын булаг- Авто” ХХК-ийн Сайн ломбард”-аас зээлдэгч Д.Оюунгэрэл 2019 оны аравдугаар сарын 8-ний өдөр жилийн хугацаатай 15 сая төгрөг зээлж гэрээ байгуулсан байна. Барьцаанд нь 30 сая төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн Lexus RX400H маркийн автомашин тавьжээ. Тухайн иргэн яаж хохирсон тухай тодруулсан юм.

-Сайн ломбард” барьцаанд тавьсан эд зүйлийг нь битүүмжилсэн байна. Та зээлээ хугацаанд нь төлөөгүй юм уу?

-Би оймсны үйлдвэртэй. Тоног төхөөрөмжөө сайжруулах зорилгоор нийт 15 сая төгрөгийн зээл авсан. Гэвч коронавирусний халдварын улмаас худалдан авалт тааруу байсан тул зээлээ хугацаанд нь төлж чадалгүй удааж байсан тохиолдол бий. Улмаар 2020 оны хоёрдугаар сард дүү маань миний машиныг унаж явахад тус ломбард хурааж авсан. Тухайн үед бид хүүний мөнгө төлөөгүй байсан тул ингэх ёстой юм байх гэж бодоод өнгөрсөн. 

Улмаар яаралтай мөнгө олж зургаадугаар сарын 3-нд таван сая төгрөг төлсөн. Нийт зээлсэн мөнгөний маань хүү гурван сая гаран төгрөг болж байсан. Илүү гарч байгаа мөнгөө үндсэн зээлийн төлөлт рүү шилжүүлж байна гэж ойлгосон. Гэвч өнөөдөр биднээс үндсэн зээл, хүү, алданги нийлээд нийт 30 сая 901 мянга 909 төгрөг төлөгдөөгүй байгаа тул барьцаанд тавьсан эд хөрөнгийг чинь өгөхгүй гэж мэдэгдсэн. 

-Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан уу?

-Бид 15 сая төгрөг зээлээд 30 сая гаруй төгрөг төлж болохгүй. Энэ бол мөнгө хүүлэлт. Би тухайн ломбардад зээлсэн мөнгөний хүүгээ төлөөд нэмж 12 сая төгрөг төлөөд машинаа авах хүсэлт тавьсан. Мөн зээлээ хэрхэн үргэлжлүүлэн төлөх тухай ярилцах зүйл олон байлаа. Гэвч шууд эд хөрөнгөнд халдан, их хэмжээний мөнгө төлөх болсон тул иргэний журмаар шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал өнөөдөр буюу 2020 оны энэ сарын 9-нд товлогдсон. Би энэ хэрэг дээр өөрийн гэсэн өмгөөлөгч хөлсөлж амжаагүй байсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан. Тиймээс шүүх хурал энэ сарын 18-ныг хүртэл хойшлоод байна. 

-Сайн ломбард”-ны зарим ажилчид таны биед халдсан гэсэн. Юу болсон юм бэ?

-Зээлтэй холбоотой асуудлаар нөхөр бид хоёр зургаадугаар сарын 2-нд Сайн ломбард”-ны төв оффист очсон. Хураалгасан машинаа авах хүсэлтээ хэлэхэд ажилчид нь маш бүдүүлэг харьцсан. Тус байгууллагын гадаа санаанд оромгүй зүйл болсон. 

src=https://dorgio.mn//uploads/2020/11/9766dfdc036e8ae4217b076c0e3d1d9f.jpg

Тодруулбал, Сайн ломбард”-ны хуульч гэх н.Цэдэндамба миний нүүр рүү татаж байсан тамхины ишээ шидсэн. Нөхөр маань намайг өмөөрч уурлахад тэдний ажилчид дараад авсан. Харин намайг олон хүний нүдний өмнө хувцсыг минь урж, хэд хэдэн удаа цохьсон. Мөн газар унагаж хөшиглөсөн. Би маш их айсан. Бас ичсэн. Гомдолтой байсан тул шууд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. Хуулийн дагуу шүүх эмнэлэгт үзүүлсэн. 

Тухайн үед гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Би гурван хүүхэдтэй. Дээр нь бие давхар эмэгтэй. Бусдад зодуулсны дараа гурван сар эмнэлгээр явсан ч зулбасан. Тогтоолгож чадаагүй. Тиймээс хэргийг шалгаж байгаа прокурорт дахин хүсэлт гаргаж шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулахаар болсон. Ямар хариу гарсан гэдгийг мөрдөн байцаагч маань мэдэгдээгүй байна. 

Хэрэв улсаас өгч байгаа ЖДҮХС-гийн зээл надад олдсон бол өндөр хүүтэй ломбард руу гүйж ингэж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирохгүй л байх байлаа. Гаднын зарим кинонд мөнгө хүүлэгчид бусдыг дарамталж, эд хөрөнгөнд нь халдаж, зодож байгааг зөндөө л үзэж байсан. Гэвч өнөөдөр манай улсад энэ асуудал амьдрал дээр гарч байгааг өөрийн биеэр мэдэрсэн. 

Тиймээс ч энэ асуудлаар ХЭҮК, цагдаа, хууль хяналтынхан гээд хандаж болох бүхий л газар мэдэгдээд байна. Учир нь над шиг олон хүн амьдралаа залгуулах гэж яг ийм хүнд байдалд орж байгааг үгүйсгэхгүй. Олон улсад өндөр хүүтэй, богино хугацаатай мөнгө зээлүүлэхийг мөнгө хүүлэлт” гэж үздэг. Тиймээс энэ асуудалд төр, засгаас анхаарах хэрэгтэй байна.

src=https://dorgio.mn//uploads/2020/11/1cf6b99cfbd3eaaa03d9babeeb88e8e8.jpg

МАНАЙ БАЙГУУЛЛАГА ЗЭЭЛДЭГЧИЙН БИЕД ХАЛДААГҮЙ

Иргэн Д.Оюунгэрэлийн бидэнд өгсөн мэдээллийн дагуу Сайн ломбард-ыг зорин очиж байр суурийг нь авлаа. Тус байгууллагын автын менежер Ө.Баярмагнай дараах хариултыг өгсөн юм. 

-Сайн ломбард иргэн О-гийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг битүүмжилж авчээ. Тухайн хүн танай байгууллагад өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн өртэй юм бэ?

- Манай үйлчлүүлэгч О нь 2019 оны есдүгээр сард манай ломбардаас 15 сая төгрөг зээлсэн. Тухайн үед өөрийн нэр дээрх автомашинаа барьцаа болгон тавьсан. Гэвч гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй. Тодруулбал, зээл авсан сараас эхлээд 2020 оны таван сар хүртэл хүү төлөөгүй. 

Тиймээс бид хуулийн дагуу алданги тооцсон. Улмаар барьцаанд тавьсан автомашиныг нь хураан авч битүүмжилсэн. Одоо тухайн иргэн манай байгууллагад анх зээлсэн мөнгө, хүү, алданги нийлээд 28 сая төгрөг төлөх ёстой.

-Сайн ломбард-ны ажилчид тухайн хүнтэй үл ойлголцох асуудал гарч, биед нь халдаж, жирэмсэн эмэгтэйн хүүхэд зулбасан асуудалд тайлбар өгөөч ? 

- Тухайн эмэгтэй манай ломбардад 2020 оны зургаадугаар сарын 2-нд ирж маш их бухимдан ажилчдыг доромжилсон. Бид ямар нэг байдлаар биед нь халдаагүй. Жирэмсэн байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн өдрийн камерийн бүх бичлэг байгаа. Бид хүний эрүүл мэндийг хохироосон асуудал байхгүй.

-Коронавирусний халдвартай холбоотой эдийн засгийн хямрал жирийн иргэдийн амьдралд их нөлөөлж байна. Танай байгууллагын зүгээс тухайн эмэгтэйд ямар нэг хөнгөлөлт үзүүлсэн үү?

 -2020 онд манай ломбард иргэдийн барьцаанд тавьсан үнэт эдлэл, эд зүйлийг сунгаагүй удсан ч 120 хоног хүлээж байгаа. Нэг ч эд зүйлийг зарж борлуулан дуудлага худалдаанд оруулаагүй. Бусад ломбардтай харьцуулахад манай үнэлгээ өндөр байдаг. Тиймээс хохирлоо барагдуулахаар тухайн эд зүйлийг дуудлага худалдаанд оруулсан ч бидэнд бараг ашиг байдаггүй. 

Тиймээс тухайн үйлчлүүлэгчид аль болох эд зүйлээ буцаан авах боломж олгодог. Бидэнд гомдол гаргаад байгаа эмэгтэйн зээлсэн мөнгөний алданги тооцохгүй байх хүртэл санал тавьж байсан. Гэвч тухайн эмэгтэй бидэнтэй ойлголцохгүй эцэстээ энэ асуудал эрүүгийн хэрэг болж хувираад байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх