Д.Сумьяабазар сайд байхдаа Хятадад очиж Зүүн Цанхийн 15 сая тн нүүрсийг зэвсгийн үйлдвэртэй гэрээлснийг ҮАБЗ мэдэж байгаа юу?!

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=


Хэдэн сарын өмнөх нэг үйл явдлыг танд мэдээлье. УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан хоёр 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нд БНХАУ-д очиж нэгэн гэрээг байгуулжээ.

Тухайн үед манай зарим хэвлэлд ...Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав” гэж мэдээлсэн байдаг юм.
Тэр мэдээлэлд Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. ...Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд, Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах уурхайн нэгдсэн төсөлд гарын үсэг зурах ёслол болжээ. Тодруулбал, Монголын Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын Умардын аж үйлдвэрийн групп, ӨМӨЗО-ны Бугат хотын захиргаа, Дархан Муумянган холбоот хошуу зэрэг байгууллага нэгжтэй хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн тухай Сhina.com” цахим хуудаснаа мэдээлсэн байна. Тус хэлэлцээрт Тавантолгой уурхайн жилийн хүчин чадлыг 15 сая тонн хүргэж нэмэгдүүлэх, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаанд коксжих нүүрсний хил дамнасан тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, агуулахын ложистик, Хятад дахь борлуулалт зэрэг байгууламжийг дэмжихээр тусгажээ” гэж бичжээ.
 
Мөн БНХАУ-ын https://m.sohu.com/ сайтад  2019 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Хятад дахь Олон улсын импортын хоёр дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн өмнөхөн China North Industries Group” /NORINCO/ компанийн дарга Жиао Кайе, МонголУлсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын комиссын орлогч дарга Рен Хонгбин нар оролцсон арга хэмжээ боллоо. ӨМӨЗО-ы орлогч дарга Ай Лихуагийн байлцаж, Хятад, Монголын эдийн засгийн коридорыг Уурхайн интегралчлах төсөлд Шанхай хотод гарын үсэг зурав.
 
Монгол УлсынҮндэсний хөгжлийн товчооны захирал, Эрдэнэс Тавантолгой” компанийн дарга Б.Баярсайхан, ӨМӨЗО-ы Баотоу хотын дарга Жао Цзянтао, Дамаогийн хамтарсан хорооны нарийн бичгийн дарга Сидар, ерөнхий менежерийн орлогч Зоу Вэнчао, Хятад Ордны индустриал групп, групп компани Уулзалт, гарын үсэг зурах ёслолд Ерөнхий инженер Миао Венмин, Групп компанийн ерөнхий менежерийн туслах, Хойд компанийн ерөнхийлөгч Жи Юлин, Групп компанийн холбогдох хэлтэс, нэгжийн захирлууд, ӨМӨЗО, Баотоу хотын холбогдох хэлтсийн дарга нар оролцов” гэжээ.
Манай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэр үеэр Хятадын телевизээр Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, ашигт малтмал, эрчим хүчний салбарт гайхалтай үр дүнд хүрсэн. Энэхүү төсөлд амжилттай гарын үсэг зурсан нь Монгол, Хятад улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чухал үе шат юм. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ боломжийг ашиглан Хятадтай хамтарч ажиллах, тууштай хүчин чармайлт гаргах, хамтын ажиллагааны холбогдох төслүүдийг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан өгөөмөр бэлгийг гардуулахад бэлэн байна” гэж ярьсан байна.
Эдгээр нь Монгол болон Хятадын хэвлэлүүдэд гарсан албан ёсны мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл, энэ хүрээнд Монгол Улсаас 15 сая тн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулжээ. Эрдэнэс Тавантолгой” ХК нь жилд ийм хэмжээний нүүрс олборлодог. 2019 онд 16.2 сая тн нүүрс олборлож 15.5 орчмыг нь борлуулсан.
Гэтэл Зүүн Цанхиас нүүрс олборлох эрхийгҮАБЗ-ийн чиглэлийг зөрчиж, нэлээд асуудалтай аваад байсан Ти Ти Жи Ви Си Өү” компани нь уг эрхийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нарыг 2019 оны арваннэгдүгээр сард Хятадад ажиллах үеэр Хятадын China North Industries Group” буюу NORINCO-д шилжүүлэн өгчээ.
Уг нь 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр ҮАБЗ-өөс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний тухай 4/79 тоот албан бичиг илгээж байв. Уг бичигт ...Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2011 оны аравдугаар сарын 13-нд Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийх Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ”-г Сингапурын хөрөнгө оруулалттай Macmahon Mongolia”, Германы Operta” нартай байгуулж улмаар 2012 оны 3 дугаар сарын 25-нд тэд гэрээний эрхээ Сингапур улсад бүртгэлтэй Ти Ти Жи Ви Си Өү” компанид шилжихдээ гэрээний 14.2 дахь заалтыг зөрчсөнөөс эхлээд Эрдэнэс Тавантолгой” ХК ч тус компантай байгуулсан гэрээндээ дураараа өөрчлөлт оруулж хугацаа болон бусад нөхцлүүдийг өөрчилсөөр ирсэн байна. ... Ийм зөрчлүүд гарч, Монгол Улсын хуулийг удаа дараа зөрчсөн тул гэрээ байгуулсан, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай. ... Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй, харин ч гэрээний улмаасЭрдэнэс Тавантолгой” ХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн утга агуулга бзхий зөвлөмж байлаа. Гэвч уг олборлох эрх нь есөн сарын дараа Хятадын зэвсэг үйлдвэрлэгч NORINCO компанид шилжсэн байна.
 
NORINCO-тай холбоотой зарим мэдээллээс дурьдвал, https://anime-net.ru/mn/-д БНХАУ-ын удирдлага өөрийн танк үйлдвэрлэлээ Өвөр Монголын мужийн Баотоу мужид байрлуулж, баригдсан аж ахуйн нэгжид 617 тоот даалгавар өгсөн. Өнөөдөр энэ аж ахуйн нэгж нь БНХАУ-д байлдааны танк үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэрлэгч Өвөр Монголын анхны инженерийн корпораци” юм. Тус корпораци нь CNGC Norinco Group (China North Industries Corporation) улсын үйлдвэрлэлийн бүлгийн нэг хэсэг бөгөөд иргэний хэрэгцээг хангахад чиглэсэн цэргийн тоног төхөөрөмж, инженерийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Хятадын гол үйлдвэрлэлийн холбоо юм.
Баотоу үйлдвэрийн бүтээн байгуулалт, танкийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эхний таван жилийн хугацаанд Хятадад баригдсан бусад үйлдвэрлэлийн 156 объекттой зэрэгцүүлэн хийж гүйцэтгэв. Эхэндээ жилд мянга хүртэлх лицензтэй Т-54А танк үйлдвэрлэхээр төлөвлөж байсан” гэсэн мэдээлэл https://anime-net.ru/mn/boevaya-mashina-podnebesnoi-boevaya-mashina-podnebesnoi-plyusy-i/ нийтлэгдсэн.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ҮХГ-ын дарга Б.Баярсайхан нарын байгуулсан гэрээний хүрээнд бартер” явагдаж, Хятадаас их хэмжээний мөнгөн дүн бүхий тоног төхөөрөмж Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д хөрөнгө оруулалт болж орж ирсэн гэх мэдээлэл бий. Тоног төхөөрөмжийн дүн Хятад дахь үнэтэйгээ мөргөж буй эсэхийг шалгахад гэмгүй гэдгийг ч эх сурвалж хэлж байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр одоо тэр нүүрсийг олборлох өртөг, экспортлох үнэ гээд амьдралаас хол зөрсөн алдагдалтай дүн нэгэнт үүсчихсэн байна.
Хамгийн гол нь энэ талаар Монгол Улсын ҮАБЗ, Монгол Улсын Засгийн газар мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм их хэмжээний дүнтэй үйл ажиллагааг мэдэхгүй байх аргагүй боловч холбогдох байгууллагуудын тодорхой мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа эргэлзээ төрүүлж буй юм.
Өнөөдөр Монгол Улс дэлхий нийтээр нэрвэгдээд байгаа COVID19 цар тахлын аюул, хорыг нэгэн адил амсаж буй нь үнэн. Ийм цаг үед өөрсдийн боломжийг ашиглаж амьдрах” шаардлагатай. Ерөнхийлөгч ч энэ УИХ-ын анхдугаар чуулган дээр Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална” гэж байлаа. Гэтэл эхнээсээ ийм эргэлзээтэй байдалд орчихсон гэх мэдээлэл гарч ирж, батлагдаж нотлогдоод эхэлж байгааг даруй анхаарах ёстой болж байна.
Энэ талаар Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч” нэгдэл эргэж сурвалжилж хүргэх болно. Холбогдох байгууллага, институциуд буюу ҮАБЗ, Засгийн газар ч энэ талаар анхаарах биз ээ.
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх