Капла эхлээд 6,1 их наяд төгрөг (тухайн үеийн Монгол Улсын төсөвтэй бараг тэнцүү) угаасан хэрэгт сэжиглэгдсэн. Учир нь түүний угаасан мөнгө Оюу толгойд Айвенхоу майнз-ын хөрөнгө оруулалт болж орж байв. Өөрөөр нь өөрийг нь бооно гэгч болсон юм.
Шинжээчдийн эхний дүгнэлтээр 235 тэрбум төгрөгийг хохирол Монгол Улсад учруулсан гэж гараад 2 дахь дүгнэлтээр 85 тэрбум болж 3 дахин буурсан. Сүүлчийн дүгнэлтээр 35 тэрбум болж 7 дахин буурсан. Тэгээд шүүхийн шийтгэх тогтоол 35 тэрбумаар гарсан.
Шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой, түүнийг ЗГ ч, хэнбугай ч өөрчлөх эрхгүй. Гэтэл Капла нар Ч.Сайханбилэгт хандаж энэ мөнгөний 15 тэрбумыг 6 жил хувааж төлөөд, үлдсэн 20 тэрбумд нь гарааш, засварын байр, эксковаторын дугуй тэргүүтнийг өгье гэж. Ч.Сайханбилэг С.Баярцогтдоо хэлж, С.Баярцогт нь Сангийн сайдад үүрэг болгосон. Гэтэл мөнгө нь төлөгдөж дуусаагүй байтал Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Монголоо бодлоо гэж хошхируулаад хууль зөрчиж байж өршөөсөн юм.
Тэгээд Каплагийн хогийг зарж 35 тэрбумыг нь гүйцээгээд Элбэгдорж, Капла хоёрыг чухам буянтан, өглөгийн эзэн гэж нэрлэх болсон. Тэгдэггүй юм аа, тэнэг хүнийг л ингэж хөөрхөн молигоддог байх... Тэр мөнгийг Капла ч төлсөн юм биш, Монголыг авилгачидтай нь нулимчаад арилсан. Арилсан хойно нь эзэнгүй үлдсэн хөрөнгийг нь цуслах санаа Монголоо бодогчдод байсан юм.
Хэрэв гайтай Уянга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Каплаг өршөөсөн зарлигийг хүчингүй болгуулахыг шаардаж, мөн ҮХЦ-д хандаж энэ асуудлаар дүгнэлт гаргуулан Ерөнхийлөгчийг огцруулахаар УИХ-д асуудал тавиагүй бол энэ 35 тэрбумын оронд салаавч өгөх байсан юм л даа! Элбэгээ ч Монголоо зүүдэлж унтсаар хүзүү гоёдчихлоо гэж донгодох байсан биз...
Тэгэхэд харин Монголын шүүх гэж байгаагүй Элбэгээгийн шүүх гэж байсан юм. С.Баяр ч Каплад намалдагаа нээлгэчихээд гоншигнох ч үгүй зугтсан!
Одоо Элбэгээ, Сайханбилэг, Баяр нар зангиагаа зүүгээд гутлаа тослоод ирж чадахгүй хашаа тойрч хуцаад байдгаа боливол яасан юм? Энэ эрх барьж байгаа санаатай юмнууд ч хараад суухаар чирээд ирж яагаад чаддаггүй юм?
А.Баатархуяг