ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь тэрээр ажлын байран дээрээ архидан согтуурсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар урьдчилан тогтоогдож, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Талийгаачийн амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргыг мөн ажлаас нь чөлөөлж, шалгуулахаар болж байна.
У.МАНДАХ