Асгатын мөнгөний орд удахгүй ашиглалтад орно

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөвт бодитой орлого бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ бүрэн оруулж чадах стратегийн орд бүхий “Асгатын мөнгө”-ний уурхайн далд уурхайг нээх ажил амжилттай үргэлжилсээр байна.

Улс орныхоо бүтээн байгуулалт үйлдвэржилтэд онцгой хувь хэмэр оруулах ажилд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн юм. Эдгээр байгуулагуудын идэвхи зүтгэл гагаж ажилласаны үр дүнд тус ордын лабораторийн дээжийг мэргэжлийн байгууллагынхан геологичид авч чадсан байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Асгатын мөнгөний орд” нь 1991 оноос хойш ажиллаагүй, уурхайн малталт нь улнаас тааз хүртэл 2.8 м, өргөн 3.5 м бүхэлдээ цас, мөсөөр дүүрч, амны орчин 7 метр зузаан цасан бүрхүүлээр хучигдсан хүнд нөхцөлд ажиллажээ.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Мөнгөтийн хяр” хэмээх газар орших мөнгөний орд нь Улаанбаатар хотоос 1,950 км, аймгийн төвөөс 190 км зайтай, д.т.д 2,891 м өндөр ууланд байрладаг.

/

Төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, орон нутгийн чанартай шороон замтай, ихэнхи өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагддаг онцлог бүс нутаг юм. Асгат-ын мөнгө, холимог металлын орд нь Монгол орны баруун хэсэгт, Баян-Өлгий аймгийн Ногоон-Нуур сумын нутагт, оршдог.

/

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх