ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Чех улсын нүүрс олборлодог хамгийн том компани болох “Острав-Карвины уурхайнууд” компанийн компьютерийн систем хакеруудын халдлагад өртсөнтэй холбоотойгоор уурхайн үйл ажиллагааг зогсоожээ.
Тус компанийн удирдлага аюулгүй байдлыг хангах зорилгоор уурхайн үйл ажиллагааг даруй зогсоох шийдвэр гаргажээ. Албан өрөө, газар доорх хонгилууд дахь үйлдвэрлэлийн үйл явцыг хангаж, хянадаг компьютерийн системийн ажиллагаа зогсож, үүнийг засахыг оролдож буй оператор, мэргэжилтнүүдийн зааварт систем хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа аж.
Нүүрс олборлодог тус компанийн компьютерын систем өнгөрсөн даваа гарагт криптовирусын халдлагад өртжээ. Энэ хэргийг мөрдөн шалгахаар Чехийн тусгай албаныхан болон цагдаа нар ажиллаж байгаа аж.
Э.Аянзаяа