Тавантолгойгоос их хэмжээний тонн нүүрс хулгайлагдсан уу?

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Таван толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал: Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож нотлогдоогүй мэдээ мэдээллийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа цацсанаас болж үр дүнд нь уурхайчид хохирч байна. Уул уурхайн салбар Монгол улсын эдийн засгийг бүрдүүлэгч мөн.

 
Манай “Тавантолгой”-ХК нь 1966 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 53 дах жилдээ явуулж, говь нутгийнхаа ард түмнийг илч дулаанаар хангаж, БНХАУ-д анх удаа нүүрс экспортолж, гурван үеийн уурхайчид ажилласаар ирсэн арвин баялаг түүхтэй, ТОП 100 аж ахуйн нэгжийн тоонд байнга дээгүүр байранд эрэмбэлэгддэг Монгол улсын ууган уурхайнуудын нэг билээ.
 
Тус компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчлөлд, 49 хувь нь гадаад, дотоодын хувьцаа эзэмшигчид эзэмшиж, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өмчлөл бүхий талбайн дунд 169 га талбайд нийт 180 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж, БНХАУ-д нүүрс экспортлохоос гадна дотоодын хэрэгцээг хангаж улс, аймаг орон нутгийнхаа төсөвт олон арван тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлаг, спортын тэмцээн уралдаануудыг ивээн тэтгэж боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн халамж зэрэг олон салбаруудтай хамтран ажилласаар ирсэн юм.
Тавантолгой ХК-ийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо /ҮЭХ/ нь уурхай байгуулагдсан цагаас эхлэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын хууль тогтоомж, МҮЭХолбоо, МЭХГУУурхайн ажилчдын ҮЭХолбооны дүрмийн дагуу ажилчдынхаа нийгэмд тулгамдсан асуудлууд, эрх ашгийг хамгаалж, Ажил олгогч, ҮЭХороо хооронд “Хамтын гэрээ” байгуулан түүн дээр зүйл заалтуудыг мөрдлөг болгон ажилладаг билээ.
 
Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Тавантолгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.
 
Дээрх байдлаас үүдэн хууль хяналтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтууд нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, зөвхөн өнгөрсөн 2018 оны багцаа судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулж улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлж компани 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдуулсан байдал нь жирийн уурхайчдын цалин хөлс, урамшуулалд шууд нөлөөлж, ахуй амьдрал, амьжиргаанд нь сөргөөр тусч Ажил олгогч, Үйдвэрчний Эвлэлийн Хороо хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний зарим зүйл заалтууд зөрчигдөх, биелэгдэхгүйд хүрч байгаа зэрэг нь жирийн ажилчид, албан хаагчдын дургүйцлийг ихээр төрүүлэх болсон юм.
Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож нотлогдоогүй үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хандалт авах зорилгоор хууль зөрчин дахин дахин цацаж, ҮЭХорооны гишүүд, ажилчдад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүйд хүрвэл, буруу ташаа мэдээлэл тараасан тухайн этгээдээс нэхэмжилж, хууль шүүхийн байгууллагад албан ёсоор хандах болно.
Иймд хууль шүүхийн байгууллагаар нэгэнт шалгагдаж байгаа асуудлыг дэвэргэн, олон түмний анхаарлыг татаж, хариуцлагагүй мэдээ мэдээллүүдийг тараахаа зогсоохыг “Тавантолгой” ХК-ийн ҮЭХорооны бүх гишүүдийн хурлаас шаардаж, энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
 
ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх