ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Дэлхийн жишиг уурхай "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй "Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян эхэллээ. Аяны хүрээнд Монгол орон даяар 21 аймаг 330 суманд ажиллаж, амьдарч буй иргэдэд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт өгч судалгаа авахаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Аян 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилэх тул орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1072 дугаараас авна уу!