Оюутолгойг ашиглаж дууссны дараа говьд цөмийн хаягдал булах уу?

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

РИО ТИНТО-гийн Монголд үйлдсэн гэмт хэргүүдээс... номонд олон ноцтой баримтууд дурдагджээ. Эдгээр баримтуудаас онцлон дурдвал говьд цөмийн хаягдал булах төлөвлөгөө бүхий бичвэр нь ихэд анхаарал татлаа. Уг номыг “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар бичжээ. 

Ингээд уг номын хэсгээс дурьдвал, 

Уул уурхайн инженер, эрдэмтэн судлаач Цэвээний Бээжин гэж хүн энэ говь нутагт төрж өссөн, говийн уугуул нэгэн.Оюутолгойг шалгах ажлын хэсэгт орж ажиллаад нэгэн ноцтой мэдээлэл олж авсныг би санамсаргүй сонсов.

Манай ажлын хэсэгт биш, Санхүү хөрөнгө оруулалтын асуудал шалгах ажлын хэсэгт томилогдсон байв. Харин тэр бичиг цааснуудыг үзэж суутал “Оюутолгойн уурхайн хаалт хийсний дараа уг хэсэгт цөмийн хог хаягдал булах, эсвэл Атомын цахилгаан станц барих” төлөвлөгөө бүхий бичвэр байхыг үзжээ.

Тэр хүн мэдээж энэ тухай өөрөө хэлж чадахгүй. Учир нь “Нууцын баталгаа”-нд гарын үсэг зуруулж авсан тул нэр устай, мэдсэн сонссонтой нь би л хэлж чадах байна даа.
Ингээд бодохоор тэдний хийж байгаа бүхэн Монголд элэггүйн дээр, маш алсын бодолтой, айхтар зохион байгуулалттайгаар хийгдэж байгаа нь тодорхой байна.

Цөмийн хаягдал булах бол мэдээж газар дор маш найдвартай, том зайтай агуулах талбай байх ёстой.
Бүтвэл газраар, бүтэхгүй бол агаараар ачаад ирэх болохоор хүнд даацын онгоцны буудал байх ёстой.
Бас хортой хог хаягдал булах, эсвэл Атомын цахилгаан станц барих газрын ойролцоо хүн амьдрах нь бүү хэл сургууль, цэцэрлэг, хүнсний үйлдвэр, за ер нь Эрдэнэтийн дайны босгочихож болох юу ч байж таарахгүй.
Тиймээс эд нар барих хүсэлгүй биш, барьж болохгүй байгаа юм биш үү?
Одоогийн бүтээн байгуулалтыг харахад энэ хувилбар яг таараад байна....хэмээн бичжээ.
Үргэлжлэлийг РИО ТИНТО-гийн Монголд үйлдсэн гэмт хэргүүдээс... номноос уншаарай. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх