ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас хамтран зохион байгуулж буй "Нээлттэй өдөрлөг” өнөөдөр /2019.9.25/-ны өдөр төв талбайд болж байна.
"Нээлттэй өдөрлөг”-т салбарын шилдэг төлөөлөл болсон 40 орчим аж ахуйн нэгжүүд оролцож, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулж, тайлагнаж төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэн, мэдээлэл өгч байна. Өдөрлөгт "Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байгаа бөгөөд энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас сэтгүүлчид компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа.
-"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Манай компанийн төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд одоогийн байдлаар өндөр үзүүлэлттэй явж байна. Олборлолт 9 дүгээр сарын 23-ны байдлаар 13,1 сая тоннд хүрснээр төлөвлөгөөг 102 хувь, борлуулалтын орлого 9.24-ний байдлаар 2.1 их наяд хүрсэн нь төлөвлөгөөг 135 хувь, татвар хураамж 8 дугаар сарын 31-ний байдлаар 467 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 159 хувь, цэвэр ашиг хагас жилийн байдлаар 677 тэрбум төгрөгт хүрсэн нь 202 хувиар биелсэн үзүүлэлтүүд юм.
Гүйцэтгэл | Төлөвлөгөө | Биелэлтийн хувь | |
Олборлолт | 13.1 сая тонн /09.23-ны өдрөөр/ | 12.9 сая тонн | 102% |
Борлуулалтын орлого | 2.1 их наяд төгрөг /09.24-ний өдрөөр/ | 1.5 их наяд төгрөг | 135% |
Татвар хураамж | 467 тэрбум төгрөг /08.31-ний өдрөөр/ | 355 тэрбум төгрөг | 159% |
Цэвэр ашиг | 677 тэрбум төгрөг /06.30-ны өдрөөр/ | 294 тэрбум төгрөг | 202% |
-Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолын дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д төсөл хэрэгжүүлэгч тусгай зориулалтын компани болох "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ төслийг гүйцээн хэрэгжүүлэхэд 690 орчим сая долларын санхүүжилт шаардлагатай байгаа.
ЗГ-ын 135 тоот тогтоолын дагуу Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг барих ажлыг манай компани санхүүжүүлж байна. Энэ дагуу "МТЗ” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм.
Түүнчлэн Засгийн газрын 296 дугаар тогтоолд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлт, иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгах үүрэг өгсний дээр "Эрдэнэс-Тавантолгой Майнинг” гэж охин компани байгуулагдсан. Охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгож, 70 буюу түүнээс доошгүйг толгой компани эзэмших юм.
Бусад дагалдах төслүүдийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?
-Цаашид Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Хангимандал чиглэлд шинээр авто замын баригдана. Дээрх ажлыг концессын гэрээгээр хийх бөгөөд хөрөнгө оруулалт шийдэгдсэн, зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.
Мөн жилд 10 сая хүртэл тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулна. ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.