Ухаалаг удирдагчийн ажилчиддаа хэлдэггүй 5 үг

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ухаалаг удирдагчийн ажилчиддаа хэлдэггүй 5 үг

 

Ажилчдаас санал асуулга авч, таагүй хариулт хүлээж авах нь хэзээд хүнд байдаг. Тиймээс таагүй, муу хариу сонсохоос айж байгууллагууд ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа авахаас зүрхшээх нь бий. Ажил олгогчийн хэлсэн үг ажилчдад өөр утгаар сонсогдох нь бий. Тиймээс иймэрхүү үл ойлголцол гаргахгүй байх үүднээс ухаалаг удирдагч та дараах 5 үгийг ажилчиддаа хэзээ ч битгий хэлээрэй.

1. "Чи маш сайн ажиллаж байгаа, гэхдээ л…”

Ажилтанд юу гэж сонсогддог вэ: "гэхдээ л…”

Хэрэв шүүмжлэл хэлэх гэж байгаа бол ямар нэг байдлаар магтаж эхлүүлэх нь тийм ч ухаалаг алхам биш. Таны хэлсэн магтаал нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь л гараад явах болно. Үүний оронд юуг сайн хийсэн, юуг хангалтгүй хийсэн гэдгээр нь зааглан ялгаж салгах хэрэгтэй. Мөн ажилтныхаа сайн хийсэн ажил, ололт амжилтуудыг мэдэж байгаа гэдгээ мэдрүүлэх нь хэлэхээс илүү сайн үр дүнг авчирдаг.

Ажилтныхаа буруу хийсэн зүйлийг шүүмжлэхийн оронд сайн хийсэн ажлуудыг нь магтаж урамшуулснаар тухайн ажилтан одоо хийж байгаа ажлаа улам сайн хийхийг хичээж эхэлдэг.

2. "Би чамайг ……. шиг байгаасай гэж хүсч байна.”

Ажилтанд юу гэж сонсогддог вэ: "Тэр чамаас мундаг ажилладаг”.

Тухайн ажилтантай ярих асуудалдаа өөр ажилтныг оролцуулж, тэдний даваа ба сул талуудыг харьцуулан ярих нь маш их сөрөг үр дагаврыг бий болгодог. Энэ нь ажилчид бие биеэ хамтран ажиллагч буй өрсөлдөгчөө хэмээн харж, уур амьсгалыг хүйтхрүүлж, ажлын байран дээрх багийн ажиллагааг үгүй хийж орхидог.

Харин үүний оронд ажилтны ажил гүйцэтгэлийг компанийн зорилт, алсын хараатай хэр нийцэж байна, түүний дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж, харьцуулах хэрэгтэй.

3. "Би тун удахгүй сургалт явуулна гэж найдаж байгаа шүү.”

Ажилтанд юу гэж сонсогддог вэ: "Бид дараа долоо хоногт сургалтаа эхлүүлэх болно

"Найдаж байна”, "тун удахгүй” зэрэг үгс нь ихэнхдээ буруу ойлгогдох нь бий. Ямар нэг үл ойлголцол үүсгэхгүй байх үүднээс хөгжүүлэх сургалт гэх мэт ямар нэг төлөвлөгөө бүрэн хэрэгжих нь тодорхой болоогүй цагт энэ талаар ам нээхгүй байх нь зүйтэй. Компанийн зорьж буй зорилт, зорилгыг хуваалцаад, тэр нь хэтдээ хэрэгжиж чадахгүй бол хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлж орхидог.

4. "Чи өөрийгөө ямар хийсэн гэж бодож байна даа?

Ажилтанд юу гэж сонсогддог вэ: "Би чамайг хэр хийснийг аль хэдийн мэдэж байгаа, гэхдээ чамайг өөрөө мэдэж байгаа эсэхийг хармаар байна.”

Хэдийгээр энэ нь ямар нэг егөөдсөн асуулт биш ч гэлээ иймэрхүү төрлийн асуулт нь үнэн зөв хариулт хэзээ ч авч чаддаггүй. Ажилтан магадгүй өөрийгөө маш сайн хийсэн гэж бодож байсан ч энэ талаараа цухуйлгах нь юу л бол. Тиймээс хүмүүсээс хэр хийсэн гэж шалгаж асуухаа больж, зөвхөн тэднийг яаж гүйцэтгэхийг хараарай.

5. "Яахав энэ удаа л боломж олголоо шүү …”

Ажилтанд юу гэж сонсогддог вэ: "Хэрэв миний оронд өөр хэн нэгэн байсан бол халагдах байсан.”

Иймэрхүү үгийг голдуу ажлын гүйцэтгэл шагаж байх үед ашигладаг. Гэвч ажлын гүйцэтгэл шалгаж байх үед сахилга баттай байхыг шаардахын оронд юуг сайжруулах хэрэгтэй байгаа талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй. Ер нь ямар нэг шүүмжлэл хэлэхийн оронд тэдэнд яавал илүү сайн ажиллаж, өөрсдийгөө сайжруулж болох талаар зөвлөж хэлэх нь хамгийн ухаалаг арга юм.

Эх сурвалж: mlctraining.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх