Саудын Арабаас АНУ-д 600 тэрбумын хөрөнгө оруулна.

  • 0
  • 65
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 14 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабтай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгууллаа. Уг гэрээнд Америкт үйлдвэрлэсэн зэвсгийг худалдан авах хамгийн өндөр дүнтэй хэлэлцээр багтжээ. Д.Трамп мягмар гарагт Эр-Рияд хотноо угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай уулзсан юм.

 

Уулзалтын үеэр Д.Трамп хэлэхдээ, “Сөнөөгч онгоц, пуужин, зэвсгийн систем, “Patriot” цогцолбор гээд хамгийн сайн техник хэрэгсэл бидэнд бий. Үүнээс гадна та бүхэн маш олон янзын бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа, би үүнд талархаж байна” гэжээ.

 

Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, талууд стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгийг мэдэгджээ. Эдгээр хөрөнгө оруулалтын дотор 142 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдан авах гэрээ багтсан байна. АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах, далайн аюулгүй байдлыг хангах болон армийг шинэчлэх зэрэгтэй холбоотой зэр зэвсгүүдийг худалдах ажээ.

 

Саудын Арабын удирдагчдын хувьд энэхүү худалдан авалт нь бүс нутагтаа цэргийн давуу байдлаа хадгалах боломжийг олгоно гэж найдаж байна.

 

Д.Трамп Саудын Арабаас явахынхаа өмнө Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай лхагва гарагт уулзахаар төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцлах зарлиг гаргана гэж мэдэгдсэн байна. Дараа нь тэрбээр Катар, АНЭУ-ыг зорино.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх