ОХУ хүйсээ солихыг зөвшөөрдөг орнуудад орос хүүхдүүд үрчлүүлэхийг хориглохыг хуульчилжээ

  • 0
  • 5091
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ОХУ-ын парламент өнгөрсөн лхагва гаригт хүйсээ солихыг зөвшөөрдөг орнуудад орос хүүхдүүд үрчлүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг дэмжжээ.
 
Думын дарга Вячеслав Володин уг хуулийн төслийг баталсанд баяртай байгаагаа илэрхийлэв.
 
"Энэ хуулиар бид хүүхдийг хамгаалж, ижил хүйстнүүдийн гэрлэлт, хүйс солихыг зөвшөөрдөг улсад дуусгахгүйн тулд бүх зүйлийг хийж байна" гэв.
 
2012 онд Москва америкчуудад үрчлэхийг хориглосноос хойш орос хүүхдүүдийг гадаадад үрчлэн авах явдал эрс буурчээ.
 
Орос олон жилийн турш LBGTQ хүмүүсийн хувьд тааламжгүй орчныг бий болгосон. 2023 оны долдугаар сард "олон улсын ЛГБТ хөдөлгөөн"-ийг хэт даврагч гэж үзэн, хүйс солихыг хуулиар хориглосон.
 
Төрийн Думын цахим хуудсанд энэхүү хуулийн төсөл нь "НАТО-гийн орнууд"
Орос хүүхдүүдийг үрчлэхийг хориглох зорилготой юм гэж тайлбарлажээ.
 
Хуулийн төслийг санаачлагчдын нэг, ДУМ-ын гишүүн Нина Остатина “Бидний эсрэг эхлүүлсэн эрлийз дайн бидний хүүхдүүдэд нөлөөлж байна... Орос улс уламжлалт үнэт зүйлсээ хадгалан хамгаалж буй застав болсон” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх