"Монголд анх удаа болох хүүхдийн фестивалийн үеэр хотын төвд агаарын бөмбөлөг хөөргөнө"

  • 0
  • 4979
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

"Chukhal Kids Festival"-ыг Монголд анх удаа зохион байгуулах гэж буй талаар зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Хүүхэд багачуудад архи тамхигүй орчинд, мөрөөдлийн дуучид бүжигчдээ ойроос харж зураг даруулж мөн циркийн үзүүлбэр, жүжигчилсэн тоглолт, сургалт дамжаа, хүүхдийн хөгжлийн төвүүдийн мэдээ мэдээллүүдийг нэг дороос авах боломжийг олгож байгааг тэд онцоллоо.

Ирэх сарын 5-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд болох уг арга хэмжээ нь 13:00 цагаас 19:00 цаг хүртэл үргэлжлэх аж. 

Уг арга хэмжээг зохион байгуулагчид нь “Хайр ба инээмсэглэлийн өдөр" уриан дор явуулахаар төлөвлөж буй юм.

Энэ талаар тэдний төлөөллүүд "Хүүхдүүд хэт их дэлгэцийн хамааралтай байгаа энэ цаг үед утсаар сайхан, муухай мэдрэмжийг ялгаж байгаа боловч сэтгэл хөдлөлийг байхгүй болгож байна.

Хүүхдэд зориулсан ийм арга хэмжээг зохион байгуулснаар нийгэмших соёлыг түгээхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн хотын соёлд суралцах, биеэ авч явах соёлыг түгээх давуу талтай.

Манай улсад томчуудад зориулсан шоу цэнгээн маш их болж байна. Гэвч хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ харьцангуй бага байдаг. Тэгэхээр хүүхдүүд маань багаасаа олон нийтийн арга хэмжээнд оролцож, бие биеэсээ суралцаж байх нь чухал юм.

Бид хүүхдийн фестивалийг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс анх удаа болж буй энэ удаагийн фестивалийг үнэ төлбөргүй, олон хүүхэд хамруулах зорилготой. Энэ нь баяр наадам гэхээсээ илүү хүүхдүүдэд ахуйн соёлыг зааж сургахад анхаарна" гэв.

Үргэлжлүүлэн "Тус арга хэмжээний үеэр хотын төвд анх удаа агаарын бөмбөлөг хөөргөнө. Мөн орой 19:00 цагийн үед салют буудуулах юм. Түүнчлэн циркийн үзүүлбэрт суралцаж буй хүүхдүүд маань авьяас чадвараа толилуулна. Түүнчлэн загварын агентлагаас хүүхдүүд оролцох юм. Загвар гэхээр зөвхөн тайзан дээр гардаг гэж хүмүүс буруу ойлголттой байдаг. Энэ нь хүүхдүүдэд зөв алхаж гишгэх, олны өмнө биеэ авч явах соёлыг суулгадаг. " гэсэн юм.

Энэ арга хэмжээнд ихэвчлэн 1-12 дугаар ангийн бага насны хүүхдэд зориулагдсан тул эцэг эхийн хараа хяналт сайн байх ёстойг анхааруулсан. Мөн төөрөх, алга болохоос сэргийлэх үүднээс оролцсон бүх хүүхдүүдэд бугуйвч тарааж өгөх бөгөөд аюулгүй байдлын үүднээс холбогдох дугаарыг нь бичсэн байх юм. 

Аюулгүй байдлын үүднээс хүүхдүүдгүй бол насанд хүрсэн хүмүүсийг оруулахгүй. Харин хүүхдүүд үнэ төлбөргүй бол эцэг эхчүүд нь 10,000 төгрөгийн хураамж төлнө. Эндээс олсон орлогыг аюулгүй байдалд зарцуулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх