Н.Тавинбэх: Эрчим хүчний хүчин чадлаа нэмэхгүй бол энэ өвөл дахиад л ГАЛ АЛДАНА

  • 0
  • 5042
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ирэх оны төсвийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх Засгийн газраас хэрэгжүүлж буй эрчим хүчний реформын гол бодлогыг танилцууллаа.

Тодруулбал, тэрбээр "Цахилгаан эрчим хүчний тарифын шинэчлэл гарцаагүй хийгдэнэ. Цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг л асуудал байна. Сангийн яам болоод Эрчим хүчний яам цахилгаан станцуудын цаашдын менежмент яаж явах, гарч байгаа зардлын шингээлт ямар байгаа талаарх маш том судалгааг хийж ил тод танилцуулах нь зөв. Үүнтэй уялдаад Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний Үндэсний хороо саяхан байгуулагдсан. Тус хороо судалгаагаа хийнэ.

Бид хүчин чадлаа нэмэхгүй бол энэ өвөл дахиад л гал тасарна.

Харин эрчим хүчний үнэ тарифыг хэдээр тогтоох асуудал ирэх 11 сард тодорхой болно. Нөгөө талдаа өнөөдрийг хүртэл Тавантолгой дулааны цахилгаан станц, Багануурын цахилгаан станцыг барьж чадахгүй байгаа. Учир нь энэ жижиг зах зээлийг дотоодын ААН-үүд хоорондоо булаацалддаг. Тухайлбал Тавантолгойг хэн авна, тэр хүнд ашигтай учраас хөрөнгө оруулагчид хоорондоо өрсөлдөж, төсөл явуулахгүй гацаадаг.

Тавантолгой дулааны цахилгаан станцын асуудал өнөөдөр шүүхийн маргаантай явж байгаа. Барих компаниа тодруулж чадахгүй уягдчихсан байна. Мөн Багануурт цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлийг нь өгсөн боловч өрсөлдөгч компани гарч ирснээс болж ажил явагдахгүй гацаж байна.

Тиймээс Засгийн газрын гол бодлого эрчим хүчний экспортын зах зээлийг тэлэх реформыг эхлүүлж буй юм" гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх