Амралтын өдрүүдэд онц шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

  • 0
  • 1545
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй, хүйтэрч, салхи шуургатай байхыг сануулж, аялал зугаалга,онц шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхаарууллаа.

Тодруулбал, маргааш буюу есдүгээр сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулав.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх