LEXUS 600-ийн эзэмшигч: Эхнэрийн нэг нүд сайн хардаггүй, хүүгээс уучлалт гуйсан ч машин өшиглөсөн

  • 0
  • 2371
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Олон нийтийн сүлжээнд LEXUS 600 машины жолооч эмэгтэй замын голд хүүхдийн биед халдаж буй бичлэг цацагдаад байна. Тухайн машины эзэмшигч Ш.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Тухайн машин таны нэр дээр байдаг юм байна. Тухайн машиныг жолоодон явсан эмэгтэй жолооч хүүхэд цохисон бичлэг олон нийтийн анхааралд өртөөд буй?

-“Натур” худалдааны төвийн урд талд болсон явдал. Тухайн машин миний нэр дээр байдаг ч өнөөдөр эхнэр унаж явсан юм. Эхнэрийн нэг нүд гэмтсэн тул сайн хардаггүй. Тэгээд л эсрэг талын урсгалын машинаас болоод гарцаар гарч байгаа хүүхдийг хараагүй юм байна лээ. Уг нь уучлалт гуйсан гэсэн. Гэтэл тухайн хүү чихэвчтэй байсан болоод ч тэр үү сонсохгүйгээр машиныг өшиглөсөн байсан. Тэгээд л манай эхнэр дал руу нь ганц цохисон байна лээ. Бидний эд зүйлд халдсан учир тухайн хүүтэй тохиролцох бодолгүй байна.

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад " Бичлэг дээрх хүнийг олж, тогтоон уг асуудалтай холбоотой гомдол, мэдээллийг бүртгэсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Одоогоор тухайн жолооч болон, хүүгээс тодруулга мэдээлэл авч байна" хэмээсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх