Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

  • 0
  • 1833
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улаанбаатар хотноо үргэлжилж буй снукер бильярдын 15 улааны Дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 14-нөөс 19-нийг дуустал үргэлжлэх бол зургаан улааны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 21-нээс 25-нд болох юм.

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдсөн юм. 

Эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй учраа таарч, ялагдсанаар хүрэл медаль зүүлээ. Б.Нарантуяагийн хамт Энэтхэгийн тамирчин Кеертана Пандиан хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд Нг Он-Итэй энэ жилийн тивийн аваргад түрүүлсэн Энэтхэгийн тамирчин Анупама Рамачандран өрсөлдөнө. Тэдний сонирхолтой тоглолт 14:00 цагаас эхлэх аж.

Эрэгтэйчүүдийн шигшээд тивийн аварга Ираны Али Жарагозлоу, Киприйн тамирчин Майкл Жоржу нар тунаж үлджээ. Энэ төрөлд Хонконгийн Фун Вок Вай, Пакистаны Асжад Икбал нар хүрэл медаль хүртлээ.

Манай тамирчин Б.Нарантуяагийн тэмцээн үүгээр дуусаагүй. Тэрбээр маргааш нээлтээ хийх зургаан улааны ДАШТ-д өрсөлдөнө.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх