Б.Бямбасайхан: Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулах гэж байна

  • 0
  • 1632
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс Нидерланд, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орны эрдэмтэд, ус, ойн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж буй.

Голын усны менежментийн шийдлийн талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Тэдний хэлж буйгаар манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тодотгосон.

Улаанбаатар хот олон уулын дунд оршдог тул жижиг хэмжээний гуу жалга ихтэй. Иймээс гэнэтийн усархаг борооноор гуу жалганууд руу урсаж орж ирэх лагууд их байдаг учир тунгаах хэсгүүд хийн, лагийг цэвэрлэх боломжтой.

Түүнчлэн Сэлбэ, Улиастай, Туул зэрэг томоохон голын хотын суурьшмал бүс рүү ордог хэсэгт хөв цөөрөм болон ус тунгаах хэсэг байгуулах нь зөв гэдэг шийдлүүдийг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн 2-3 байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар хийх гэж байна. Энэ арга нь үр дүнтэй байвал цаашид бусад байршилд нэвтрүүлнэ” гэсэн юм.

Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны гуу жалганд лаг тунгаах байгууламж барих юм байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх