ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болсон талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 (11.4%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт аж.
Уг өсөлтөд уул уурхай олборлолт 2.0 (14.8%) их наяд төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 90.0 (7.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.