Сурроныг үнэмлэхтэй барих дүрэм 2018 онд батлагдсан гэв

  • 0
  • 1395
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид, жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насныхан замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байна.

Цахилгаан дугуй буюу сурронтой холбоотой журам, замын хөдөлгөөнд оролцох дүрэм байдгүйгээс өсвөр насны хүүхдүүд дээд хурдад огцом хурдалж, цагт 50-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог гэдэг. Гэтэл сурроныг жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд унана гэдгийг Замын хөдөлгөөний дүрэмд тусгаж 2018 онд баталсан байна.

Сурроныг сурагчид унах хориотой бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах шинэ журам гарсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвөөс тодрууллаа.

Суррон дугуй нь мотоциклын төрөлд хамаарах унаа. Тиймээс тус унааг жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн замын хөдөлгөөнд унаж оролцох боломжтой. Энэхүү дүрмийг 2018 оны Замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд тусгасан байдаг гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх