“Нэр бүхий аймгийн Засаг дарга нар “үгэнд ороогүй“ гэх шалтгаанаар төрийн албан хаагчийг ЗОДСОН хэрэг гарсан“

  • 0
  • 1276
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын байнгын хороодын дарга, гишүүд Төрийн албаны зөвлөлд ажиллаж байна. Энэ үеэр УИХ-ын дарга хэд хэдэн ноцтой асуудлыг хөндлөө. Тэрбээр,

-"Иргэн 1.2 сая төгрөгийн группын мөнгө авахын тулд 2 сая төгрөгийн зардал гаргаж байна. Энэ мэт хүнд суртлаас болж төрийн албаны нэр хүнд унаж байгаа.

-Яамдын газрын дарга нарт дарамт үзүүлж, өргөдлийг нь авдаг. Улмаар ажлаас нь чөлөөлдөг байдал хавтгайрсан.

-Нэр бүхий аймгийн Засаг дарга нар "үгэнд ороогүй" гэх шалтгаанаар төрийн албан хаагчийг ЗОДСОН хэрэг гарсан. Эхнэрт нь шаардлага тавьсны төлөө агсам тавьж, сумын Засаг даргын аминд халдахыг завдсан байна" гэсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх