Д.Отгонжаргал: Төрийн ордонд ажилладаг 1,400 хүнд тусгайлсан гурван чиглэл гаргаж, зургаан автобус явуулж байна

  • 0
  • 1026
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Саарал ордонд нийслэлийн дөрвөн зүг, найман зовхисоос ажилдаа ирж байгаа хүмүүсийг нийтийн тээврийн автобусаар зорчуулахаар болж, есөн ширхэг автобусыг УИХ болон Засгийн газарт өгч байгаагаа дарга, сайд нар мэдэгдсэн. Ингэснээр маршрутыг тодорхойлж, гишүүдийг ч машинаас нь буулгахаа амласан юм. Гэвч төрийн ордны гадаа ирсэн автобусанд хүн суухгүй байна гэх мэдээлэл ч гарч байна.

Уг шийдвэрийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын газрын дарга Д.Отгонжаргал "Төрийн ордонд 1,400 орчим хүн ажилладаг. Эдгээр хүмүүст тусгайлсан гурван чиглэл гаргаж, өглөө, оройн цагаар эхний ээлжид зургаан автобус явуулж байна.

Төрийн ордны чиглэлд явж байгаа эдгээр автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Өглөө, оройгоос бусад үед нийтийн тээврийн үйлчилгээндээ явах зарчимтай.

Төрийн ордон дотор ажил, үйлчилгээ явуулж буй төрийн захиргааны үйлчилгээний ажилтнуудын автобусанд суух идэвх оролцоог нэмэгдүүлэх талаар удирдлагуудын түвшинд яриа хэлэлцээ хийгдэж байна" гэж тайлбарлав.

Саарал ордонд байдаг бүх хүнийг ажилдаа автобусаар явахыг хотын дарга уриалж, тэдний цалин дээр нэмэгддэг унааны мөнгийг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар татаж аваад үйлчилгээнд явсан автобуснуудад өгнө гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх