Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбумаар тогтоов

  • 0
  • 1036
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Тавантолгой ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд 2017-2023 онд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Хайгуул, судалгааны ажилд 550 гаруй мэргэжилтэн оролцсон байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өмнөх тайлангийн үр дүнтэй харьцуулбал 29 хувь буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж ордын нийт нөөц, баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тооцоолжээ. Ордын нөөц нэмэгдсэнээр манай улсын эдийн засгийн чадавх сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэх, айл өрхийн орлого өсөх боломж бүрдэх аж.

Энэ нь Тавантолгойн ордын нөөцийг зүй зохистой ашиглах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ордын нүүрсийг гүн боловсруулж олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай төсөл хэрэгжүүлэх суурь судалгаа болжээ.

2011 онд Тавантолгой ордын нийт нөөц, баялгийг АНУ-ын "Norwest" компани 7.4 тэрбум тонноор үнэлсэн бол 2018 онд нүүрсний нөөц баялгийг 6.3 тэрбум тонн гэж тогтоож байжээ.

Тус компанийн 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөг, 2023 оны ногдол ашиг 256,000 төгрөгийг 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн бүр хүртээд байгаа билээ.

 

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх