Насанд хүрээгүй охины биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ

  • 0
  • 285
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нэр бүхий иргэд нь насанд хүрээгүй С-ийг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд цахим орчинд зар байршуулан биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байна.

Тэгвэл иргэн М, Н нарын үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх