Газрын тос боловсруулах үйлдвэрт Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Газрын тос боловсруулах үйлдвэрийн (ГТБҮ) эхний шатны бүтээн байгуулалт өнгөрсөн сард дуусаж, Улсын комисст хүлээлгэн өгч байна.

Одоо үйлдвэрийн анхдагч технологийн байгууламжууд, дулааны цахилгаан станц, газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт үргэлжилж байна. Энэ төсөл удааширсны шалтгаан гэвэл Манай улсад анх удаа Америк, Итали , Франц, Нидерландын томоохон компаниудын лицензтэй, өндөр технологиор үйлдвэр барьж байна.

Бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлсэн. Өнөөдрийг хүртэл

  • Үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж батлуулах,
  • Төслийн менежментийн зөвлөх, үйлдвэрийн байгууламж бүрийн ерөнхий зураг төслийг боловсруулах (барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах хамгийн чухал техникийн баримт бичиг),
  • Лиценз эзэмшигчид, ажлын зураг, бүтээн байгуулалт хийх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлах (нийт 13 удаагийн тендер зарласан),
  • Гэрээ байгуулах (нийт 35 гэрээ байгуулсан, цаашид нэмэгдэнэ),
  • ГТБҮ-ийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулах,
  • Үйлдвэр барих үеийн болон баригдсаны дараах ашиглалтын үеийн стандартуудыг судлах, заримыг нь орчуулж нутагшуулах гэх мэт ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч компани гүйцэтгэжээ.

Нийт 150 га газарт баригдах, анхдагч болон гүн боловсруулалтын технологийн 12 байгууламж (байгууламж гэж нэрлэх ч тус тусдаа нэг үйлдвэр гэхэд болно), тэдгээрийн дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудыг гадна, дотор дэд бүтцийн хамт яаж барихыг инженерчлэлээр тодорхой болгоно.

EPC 01 буюу технологийн бус барилга байгууламжууд нь үйлдвэрийн дараа дараагийн технологийн бүх байгууламжийг барихад шаардлагатай, дэд бүтцийн барилга байгууламжууд юм. Ус, цахилгаан хангамжийн систем, засвар-механикийн цех, лаборатори, агуулах, захиргаа-сургалтын барилга, түргэн тусламжийн байр, ажилтнуудын хоолны газар, тусгай зориулалтын авто зам эхний багцад багтсан. Эдгээрийг 100 хувь дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглахад бэлэн болжээ.

Өнгөрсөн жилээс үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, дулааны цахилгаан станцын барилгын ажил эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд Монгол, Энэтхэгийн 800 орчим хүн ажиллаж байна. Үйлдвэрийн үндсэн түүхий эд болох газрын тосыг Дорнод аймгаас үйлдвэрийн талбай хүртэл тээвэрлэх, газар доор тавигдах 530 км урт дамжуулах хоолой (нүүрс-ус төрөгчийг хол замд тээвэрлэх монголын анхны магистраль шугам хоолой) барих ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй.

Түүхий тосыг яагаад 530 км урт хоолойгоор тээвэрлэх болов?    

  1. Аж үйлдвэрийн томоохон байгууламж гол дэд бүтцээ түшиглэж баригдах ёстой,
  2. Манай газрын тосны ордууд Монголын хамгийн зүүн үзүүрт оршдог.

Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгийн 10 сум, 600 гаруй км газар дамнан, дөрвөн том төсөл (Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, орон сууцны хотхон, газрын тосны хайгуул )-ийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” 00 хүрэхгүй хүнтэйгээр хариуцан хэрэгжүүлж байна.

ГТБҮ байгуулах төсөл олон улсын цараатай төсөл юм. Энэтхэг, Итали, Франц, Америк, Нидерланд, Герман, Их Британи, Канад, Испани, Хятад инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байна гэж тус үйлдвэрийн Хэвлэлийн алба мэдээлэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх