Япончуудыг будаа худалдан авах гэж шуурахгүй байхыг сануулав

  • 0
  • 162
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Японы баруун өмнөд хэсэгт Кюүшү арлын Мияазаки мужийн эрэгт наймдугаар сарын 8-нд 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэхүү газар хөдлөлтийн дараа Японы Цаг уурын агентлаг анх удаа мега газар хөдлөлтөөс сэрэмжлүүлсэн тусгай зөвлөмж гаргасан билээ. Улмаар наймдугаар сарын 15-ны өдөр Японы Гамшгийн удирдлагын сайд сэрэмжлүүлгийг албан ёсоор цуцалсан.

Иргэд энэ хугацаанд аюулгүй байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх үүднээс орон байраа зэхэх, хүнс цуглуулах зэргээр бужигнажээ. Газар хөдлөлтийн дараа хэд хэдэн хар салхи Японыг дайрсан тул иргэд сонор сэрэмжээ алдаагүй хэвээр байна. Тодруулбал, япончууд хамгийн өргөн хэрэглээний хүнс болох будаагаа худалдан авахаар бужигнаж, дэлгүүрүүдийн лангууг хоосолж байна. Тиймээс иргэдийг яаран сандран худалдан авалт хийхгүй байхыг Японы засгийн газар Мягмар гаригт санууллаа.

Халуун цаг агаар, усны хомсдол зэргээс шалтгаалаад ургац багассан тул энэ зун цагаан будааны нийлүүлэлт ердийн үеэс 50 хувиар бага байгаа тул дэлгүүрийн будаа улам хурдан дуусч байгаа аж. Мөн жуулчдын тоо энэ жил дээд амжилт тогтоосонтой холбоотойгоор эрэлт нэмэгдсэн. Тиймээс зарим дэлгүүр нэг айлд нэг уут будаа гэсэн шаардлага тавьж байна.

Япончууд жилд долоон сая тонн цагаан будаа хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Үндэсний хэмжээнд будааны нөөц энэ оны зургадугаар сард 1999 оноос хойших хамгийн бага хэмжээндээ хүрчээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх