"Таван толгой түлш" компанийг нийслэлийн өмчид шилжүүллээ

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн буюу гурав дахь удаа хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
-Засгийн газрын нийт өр ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй гэсэн заалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд бий. Засгийн газар цаашид шинээр гадаад зээл авах бол заавал УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулна. Чуулганы хуралдаанд 110 гишүүн оролцож байна.       
 
Шинэ парламент бүрдсэнээс хойш УИХ-ын гишүүдийн санал өгөх төхөөрөмж гацах, өгсөн саналаас өөрийг харуулах гэх мэт техникийн алдаа гарсаар байна. Иймд УИХ-ын гишүүд санал хураалтыг дахин явуулах горимын саналыг үе үе гаргасаар байгаа нь чуулганы хуралдаан удаашрахад нөлөөлж байна.  

Монгол улсын 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Мөн энэ хуультай хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Үргэлжлүүлэн "Тавантолгой түлш" компанийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ компанийн 51 хувийг "ЭТТ" ХК-ийн харьяанд байсныг Нийслэлийн өмчид шилжүүлэхээр тогтоолд тусгажээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ компанийн зардлыг "ЭТТ" ХК гаргасаар ирснийг зогсоон, цаашид нийслэл хариуцна.  

"ЭТТ" ХК 100 хувь төрийн өмчийн компани биш хувь эзэмшлийг хэрхэн шилжүүлэх талаар УИХ-ын гишүүн Гончигдоржийн Уянгахишиг асуув. Түүний асуудалд Н.Учрал сайд хариулахдаа "ЭТТ" ХК-ийн хувь эзэмшилтэй энэ тогтоол хамаагүй гэв.  

Мөн УИХ-ын гишүүд "ЭТТ" ХК-ийн ТУЗ энэ асуудлыг хэлэлцэн шийдэх ёстой юу хэмээн тодруулав. УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Таванолгой түлш" компанийн өрийг хэрхэн шилжүүлэх гэх мэт чухал асуудлууд бий. Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард 248-р тогтоол гаргасан. Энэ тогтоолыг "Эрдэнэс Монгол", "ЭТТ" биелүүлэх үүрэгтэй. 

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд төслийг хууль санаачлагчид буюу Сангийн яам руу буцаах боллоо. Эдгээр төслийг баталснаар Засгийн газар тендер зарлалгүй томоохон худалдан авалтууд хийх нь хэмээн иргэд хүчтэй эсэргүүцсэн юм.       

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх