Б.Жаргалан: Яаж бүтэн жилийн төсвийн гүйцэтгэлийг ганцхан өдрийн дотор хэлэлцэх юм бэ. Материал нь өнөө өглөө орж ирлээ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн гүйцэтгэл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан үг хэлэхдээ "Өнгөрсөн парламент 6-р сард төсвийн гүйцэтгэлээ хэлэлцэх байсан ч "сонгуульдаад" амжаагүй. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдөр төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх гэж байна. Яаж бүтэн жилийн төсвийн гүйцэтгэлийг ганцхан өдрийн дотор хэлэлцэх юм бэ. Материал нь өнөө өглөө орж ирлээ" гэсэн бол

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "ЗГ-аас өргөн мэдүүлсэн хуулийг гишүүд өөрсдөө "яаралтай" горимоор хэлэлцэхийг дэмжчихээд "Унших цаг алга" гэж хэлэх нь зохимжгүй" гэх хариу тайлбарыг өгсөн юм.

 
 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх