Т.Оюунчимэг: Тарвага байгальд хэрэгтэй экосистемийн нэг хэсэг болохоос таны идэх хүнс биш

  • 0
  • 145
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Байгаль орчин, ан амьтныг хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг доктор, профессор Т.Оюунчимэг зөвлөж байна. 

Тарвага таны идэх зүйл биш. Энэ нь байгальд хэрэгтэй экосистемийн нэг хэсэг гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

Мөн "Байгальд хамгийн их үүрэг гүйцэтгэдэг амьтдын нэг бол тарвага. Тэдний ялгадсаар хөрсөн дэх амьд организм тэжээгддэг. Ингэж хооллохдоо хөрсөнд задлах, ялзмаг үүсгэх процессыг явуулж байдаг. 

Ан амьтан бүхэн өөр өөрсдийн үүрэгтэй. Тэгвэл тэднийг хэрхэн яаж хамгаалах вэ?

Үүнийг хууль хэрэгжилтийн байгууллага, байгаль орчны мэргэжлийн байгууллага гэхээс илүү нутгийн иргэд сайтар ойлгож, эх дэлхийгээ хайрлах ёстой.

Тарвагыг агнаад идээд л өнгөрдөг. Гэтэл тэр нутагт тарвага байхгүй болчихвол яах юм бэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Наад зах нь хөрс үүсвэрийн процесс удааширч, улмаар цөлжилт болдог.

Өөрөөр хэлбэл газрын хөрсөн дэх бордоо байхгүй болж байх жишээтэй. Тарвага агнах нь маш олон сөрөг үр дагаврыг үүсгэнэ" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Энэ амьтныг буудаад боодог хийгээд идье гэдэг өнцгөөс харж болохгүй. Эдгээр нь бидний амьдарч буй байгалийг сайн сайхан чигээр нь үлдээхэд тодорхой үүрэг гүйцэтгэдгийг ухамсарлах нь чухал. 

Амьд явах эрхтэй байгалийн организм гэдэг өнцгөөс нь хараад хүн болгон байгаль хамгаалах үйл ажиллагаанд сэтгэл зүрхнээсээ хандах ёстой.

Нэг удаа идэж хэрэглээд эсвэл агнаад арьсыг нь зах зээл дээр зарах утгаар биш. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар байгаль орчноо хамгаалах нь иргэн таны журамт үүрэг билээ. 

Гэр орон, нутаг дэвсгэр дээрх зүйлсээ дураараа устгах эрх хэнд ч байхгүй. Зөв дадал хэвшилтэй амьдарч чадвал байгалиа хамгаалахад хамгийн том үүрэг гүйцэтгэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх