Тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гараагүй гэв

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ихэсч, зарим байршлуудад нэмэлт зохицуулалт хийж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс дугаарын хязгаарлалт болон замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой зарим мэдээллийг тодрууллаа.

ЗХУТ-өөс өгсөн мэдээллээр, хичээлийн шинэ жил эхэлж байгаа учир замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Зохицуулалтуудыг мөн нэмж ажиллаж байна гэв.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөн байдлаар хязгаарлалт хийх эсэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Н.Намуугаас тодруулахад "Тийм шийдвэр гараагүй. Хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа. Тиймээс тодорхой зохицуулалтуудыг хийж ажиллаж байна. Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнийг зохицуулах шийдвэр гараагүй. Харин дугаарын хязгаарлалт бол хэвийн үргэлжилж байгаа" гэх хариултыг өглөө.

Одоогийн зохицуулалтаар,  дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчилж байна. Хуваарийн тухайд:

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гаригт хөдөлгөөнд оролцохгүй юм.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх