Идлэг шонхор шувууг барих, соёлын зориулалтаар гадаадад гаргахад ямар зохицуулалт үйлчилж байна вэ?

  • 0
  • 350
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн идлэг шонхор шувуутай холбоотой маргаан өрнөж байна.

Энэ асуудалд ямар зохицуулалт үйлчилдэг талаар Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ)-наас мэдээлэл гаргасныг хүргэе.

Монгол оронд 10 зүйлийн шонхор шувуу бий. Үүнээс зөвхөн идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар гадаадад гаргадаг. Идлэг шонхрын тоо толгой нь үлийн цагаан оготно, бусад жижиг мэрэгчдийн өсөлт бууралтаас хамаарах бөгөөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд тархсан байдаг аж. 

Шонхор барих, соёлын зориулалтаар гадаадад гаргах үйл ажиллагаа нь CITES-ийн нарийн бичгийн дарга нарын газрын хяналтад явагддаг гэж тус яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх