Н.Мөнхнасан: Монполимет-н 6 салбар компанийн нийт 46 дансыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хааснаас өнөөдрийн байдлаар 21 данс битүүмжлэлтэй хэвээр байна

  • 0
  • 826
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монполимет группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан: Монполимет-н 6 салбар компанийн нийт 46 дансыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хааснаас өнөөдрийн байдлаар 21 данс битүүмжлэлтэй хэвээр байна. Эрүүгийн хэргийн бүх ажиллагаа хуульд нийцэж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр явах ёстой байтал Хөгжлийн банкны гэх хэрэгт ямар ч хамааралгүй компаниуд болон гэр бүлийн гишүүдийн бүх хувийн данснуудыг хаасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, тэр дундаа хүний эрх эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байна. 

Бид Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газарт Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, үйл ажиллагаа нээлгэх, бусад хууль бус ажиллагааг таслан зогсоолгох тухай 100 гаруй хүсэлт илгээсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үндэслэл шалтгаангүйгээр татгалзсаар байна.

Үйл ажиллагаа болон данс хааснаас хойш 76 хоног, Тосон үйлдвэрийг битүүмжилснээс хойш 71 хоног өнгөрч үйл ажиллагаа доголдож, 1000 гаруй инженер техникийн ажилтнуудын маань үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөж, өдрөөс өдөрт цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их хохирол үүсч, хагас жилийн тайлангийн байдлаар дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна.

Хууль хүчний байгууллагын шударга бус үйлдлийн улмаас хувийн аж ахйн нэгж дампуурсан түүх ийнхүү үүслээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх