ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Он гарсаар гадаад худалдааны бараа эргэлт 15.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин гадаад худалдааны ашиг 2.9 тэрбум ам.доллар хүрээд байна.
Түүнчлэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар, импорт 27.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Экспортын гол түүхий эд нүүрсийг аваад үзвэл эхний долоон сард нийт 46.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ. Үнийн дүнгийн хувьд 5.3 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 57.9 хувийг бүрдүүлж байна.
2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгаснаар энэ онд нүүрсний экспортыг 78 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ.