Хахуульд 2 сая төгрөг авсан гэх албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлэв

  • 0
  • 1950
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Прокурорын байгууллага 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38.501, мөрдөн байцаалтын 2469 хэрэгт хяналт тавьж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 397 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 177 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хоёр сая төгрөгийг улсын орлого болгохоор хураан авсан нийтийн албан тушаалтан Б.М-д холбогдох хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх