Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн -48кг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл түүнд Монгол Улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх азарга адуу бэлэглэхээр болсноо өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв.
Монгол Улсын Тод Манлай уяач П.Энхмөнх
-Хүн төрөлхтний баяр цэнгэл наадам 33 дахь зуны Олимпын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү дүүдээ Даян Дэлхийд Монгол нэрийг гаргасан амжилтыг нь үнэлж өгөх гэж байгаа азарга адуугаа ах нь 2024 оны наймдугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд орших Түмний Эх галын зүчээн дээрээ гардуулан өгөх болно. Та бүхэн мэйшин хийж өгч тус болоорой. Баярлалаа дүүдээ, Монгол Улс мандан бадартугай. Хүндэтгэсэн Монгол Улсын Тод Манлай уяач Трэйшур Гэйт группийн ТУЗ-ийн дарга Пунцагбалжирын Энхмөнх гэжээ.
Тэрээр, Олимпын наадмаас алт авсан тамирчинд азарга адуу, авто машин бэлэглэх бол мөнгө хүрэл медаль хүртсэн тамчирчинд эр, охин адуу бэлэглэхээ амлаад байна.