Испани Улс Оросын олигархийн хөрөнгийг битүүмжилжээ

  • 0
  • 128
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Испанийн эрх баригчид Барселон хотын боомтод Оросын нөлөө бүхий баячуудын нэгний эзэмшилд байдаг тансаг зэрэглэлийн далбаат завийг битүүмжилсэн байна.

Испанийн ерөнхий сайд Педро Санчесын мэдэгдсэнээр 140 сая долларын үнэ бүхий далбаат завийг цаашлаад баривчлах болно гэжээ. 

Барууны улс орнууд Украины асуудлаас шалтгаалан Оросын эсрэг хориг тавьсныг эсэргүүцэн өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа Оросын олигархуудын өмч хөрөнгийг битүүмжилсэн, баривчилсан анхны тохиолдол болжээ. Ройтер агентлагийн мэдээлж байгаагаар Барселоны боомтод Оросын “Ростех” компанийн тэргүүн Сергей Чемезовын эзэмшлийн “Валерия” далбаат хөлгийг битүүмжлэн хураажээ. 85 метрийн урттай хөлөг Сергей Чемезовын дагавар охины нэр дээр байдаг, Карибын тэнгисийн Сент-Винсент болон Гренадинагийн туг далбаан дор далайд зорчдог байжээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх