Д.Оюунхорол: Казино байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдэг төсөөлөл бий

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төсөлд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, чөлөөт бүсийн газрын хэмжээг 1,000 га-аар тогтоох тухай тусгажээ.

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол "Хөшигийн хөндийд байгуулагдах эдийн засгийн чөлөөт бүс нь онгоцны буудлыг дагасан аялал жуулчлалын бүс байж, худалдаа үйлчилгээ, шинжлэх ухаан, мэдээллийн технологид суурилсан технологи, санхүүгийн кластер төвүүдийг байгуулснаар амжилттай хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.

Одоогийн байдлаар Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаагаас өнөөдөр зөвхөн 1,000 га газарт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах саналыг хэлэлцүүлж байна.

Хоёрдугаарт, чөлөөт бүсэд аялал жуулчлал хөгжүүлж, хүний урсгалыг татахын тулд казино байгуулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина гэдэг төсөөлөл бий. Энэ дээр ажлын хэсэг нэлээн сайн ажиллаж байгаа" хэмээв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх