Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргалаа. Үүнийг концессын хэлбэрээр гүйцэтгэнэ" гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь Монголын Төмөр зам компани нь бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа монголын төрд шилжүүлэх юм байна.
Л.Халтар сайд баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил дээр үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалав.