Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний хоёр сард 142 тэрбум төгрөгт хүрчээ

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хоёрдугаар сард 7,866 болж, өмнөх оны мөн үеэс 3,868 (96.7%)-аар өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд, 

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3,011 (2.6 дахин)
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 693 (58.7%)
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 95 (84.8%)
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 75 (87.2%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 434 хэргийн 35 (8.1%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)-ээр зүйлчлэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оны эхний хоёр сард 35 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14 (66.7%)-өөр өсжээ. Харин хоёрдугаар сард 19 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас нэг (5.6%)-ээр өссөн байна.

 Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 252 (14.4%)-оор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 167 (15.0%)-оор тус тус өсжээ.

16 ба түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хоёр сард 36 болж, өмнөх оны мөн үеэс 17 (89.5%)-оор өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний хоёр сард 142  тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 49.2 тэрбум төгрөг болсон аж. Өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 110.6 (4.5 дахин) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 46.3 (16.9 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх